БНХАУ-ын Гүйжөү мужийн Тонрэн хотоос Юпин хүртэлх төмөр замыг барьж дуусгасан бөгөөд туршилтаар галт тэрэг явуулах болжээ. Тус замыг Тон Ю төмөр зам ч гэж нэрлэдэг аж.
Тон Ю төмөр замыг 2013 оны арванхоёрдугаар сараас барьж эхэлсэн байна. Төмөр замын шугамын нийт урт 47.7 км, галт тэрэг цагт 200 км хурдтай явж болохуйцаар төлөвлөж барьжээ. Түүнчлэн энэ оны сүүлчээр албан ёсоор ашиглалтад оруулахаар зорьж байгаа гэнэ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ