Майкрософт компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс Хятадын тэрбумтан Жак Мад хандан цахим орчны мэдлэг туршлагаа ядуу буурай орнуудад хандуулан тэдэнд тусалж сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалжээ.
Цахим худалдааны Алибаба вэб сайтыг үүсгэн байгуулж дэлхийн хамгийн баян тэрбумтны нэг болсон Жак Ма ирэх оноос ажлаасаа гарахаар болсон гэдгээ мэдэгдээд байгаа. Билл Гейтсийн хувьд эхнэрийн хамтаар “Билл ба Мелинда Гейтс” сан байгуулан дэлхийн улс орнуудад сайн үйлсийн аян өрнүүлдэг билээ. “Жак Ма цахим ертөнцөд маш их амжилт олсон нэгэн бөгөөд үүнийхээ хэрээр туршлага хуримтлуулсан нэгэн. Тиймээс дижитал орчныг ашиглан эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү хандан дэлхийн нийтийн тусламж хэрэгтэй бүс нутагт туслан сайн үйлсийн аянд нэгдээсэй гэж бодож байна” гэж Билл Гейтс Хятадын хэвлэлийн мэдээллийн ажилтнуудтай онлайн уулзалт хийх үеэрээ ярьжээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ