Энэ бямба гарагт дэлхийн автомашингүй өдрийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

Энэ бямба гарагт дэлхийн автомашингүй өдрийг тэмдэглэнэ

Энэ бямба гарагт дэлхийн автомашингүй өдрийг тэмдэглэнэ

Дэлхий даяар жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд манай орны хувьд 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэдэг.

Улаанбаатар хот жил бүр тус өдрийг хаврын улиралд тэмдэглэдэг байсан бол энэ жил анх удаа дэлхийн автомашингүй өдөр буюу 9 дүгээр сарын 22-ны Бямба гаригт тэмдэглэхээр боллоо.

Энэ хүрээнд бямба гарагт Улаанбаатар хотын төв хэсгийн замыг 08.00-17.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлаж, томоохон зах, худалдааны төв амарч, иргэд олон нийтэд зориулсан урлаг, спортын олон арга хэмжээг зохион байгуулна.

Мөн төв талбайд унадаг дугуйчдын парад, триатлоны спортын төрөлд орох дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Дөрвөн ангиллаар өртөөт марафоны тэмцээн, эрүүл эко хоолны үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ болох юм.

Автомашингүй өдөр нь НҮБ-ын 64 дүгээр Ассамблейн “Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх, Alternative mobility буюу автомашинаас бусад сонголтыг иргэдэд олгох уриан дор автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ, явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс үүдэлтэй хүн амын дунд бухимдал, цаг алдалт, автомашины дуу чимээг багасгах, агаар утааны бохирдлыг бууруулах, эрүүл аж төрөх, орчин нөхцөлийг бүрдүүлэн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих замаар иргэдэд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх зорилготой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ӨӨР АМРАХ ТОМООХОН ЗАХ, ХУДАЛДААНЫ  ТӨВ, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ЖАГСААЛТ

Худалдааны төв, худалдаа, үйлчилгээний газрын  нэрБайршил
1Бөмбөгөр-1 худалдааны төв2 дугаар хороо
2Бөмбөгөр-2 “Содон” худалдааны төв2 дугаар хороо
3Алтжин бөмбөгөр худалдааны төв2 дугаар хороо
4Шонхор зах11 дүгээр хороо
5Нарантуул-2 худалдааны төв12 дугаар хороо
6И-март худалдааны төв14 дүгээр хороо
7Нарантуул худалдааны төв14 дүгээр хороо
8Дүнжингарав худалдааны төв26 дугаар  хороо
9Өгөөмөр техникийн зах14 дүгээр хороо
10Сандэй плаза худалдааны төв14 дүгээр хороо
11Шөнийн зах14 дүгээр хороо
12Баянзүрх худалдааны төв6 дугаар хороо
13Баянзүрх худалдааны төв-26 дугаар хороо
14100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр10, 11 дүгээр хороо
15Меркури худалдааны төв3 дугаар хороо
16Пассаж худалдааны төв
17Миний дэлгүүр
18Барс худалдааны төв3 дугаар хороо
19Хар хорин худалдааны төв20 дугаар хороо
20Барс-2 худалдааны төв20 дугаар хороо
21Мишээл экспо худалдааны төв2 дугаар хороо

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж