Дарханы АН-ынхан жагсаал хийхээ мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2015.01.07-нд нийтлэгдсэн

Дарханы АН-ынхан жагсаал хийхээ мэдэгдэв

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хорооны гишүүд АН-ын дотоод сонгуулийн хороо болон АН-ын дарга З.Энхболдод хандан мэдэгдэл гаргажээ.

Тэд мөн АН-ын дотоод сонгуулийн хорооноос Дархан-Уул аймгийн АН-ын сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны гишүүдийг дүрмийн бусаар томилсныг эсэргүүцэн, нэгдүгээр сарын 10-ны өдрөөс 14 хоногийн хугацаатай 300 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр АН-ын төв байрны дотор болон гадна талд жагсаал зохион байгуулахаар болсон байна.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж