11 настай хүүгийн зураг нэг өдрийн дотор 43000 ам.долларын хандив цуглуулав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

11 настай хүүгийн зураг нэг өдрийн дотор 43000 ам.долларын хандив цуглуулав

11 настай хүүгийн зураг нэг өдрийн дотор 43000 ам.долларын хандив цуглуулав

Гэмт хэргийн сурвалжлагч Шив Санни аавынхаа цогцосны дэргэд уйлан зогсож буй хүүгийн зургийг цахим хуудаснаа нийтэлжээ. Энэхүү зураг твиттэр хуудаснаа 7000 гаруй удаа шэйрлэгдэж, хүмүүс нас барсан залуугийн гэр бүлд хандив цуглуулахаар болж нэг өдрийн дотор 43 мянган ам.доллар цугларчээ. Хүүгийн аав 27 настай Анил Энэтхэгийн нийслэл Дели хотод муу усны хоолой засах ажил хийдэг байжээ. Түүнийг ажлаа хийж байхад нь олс тасарч, муу усны хоолой руу унаж нас баржээ. Энэтхэгт жилд 100 орчим ажилчин хөдөлмөр хамгааллын хэрэгслээр хангагдаагүйн улмаас муу усны хоолойд унаж нас бардаг юм байна.

“Энэтхэгийн Мэдээ” сонины сурвалжлагч BBC сайтад өгсөн ярилцлагадаа “Аавынхаа цогцосны дэргэд уйлан гашуудаж буй 11 настай хүүгийн хажууд зогсож байсан сурвалжлагч Шив Санни дагжин чичирч байсан” хэмээн дурджээ. Шив Санни “Би бол гэмт хэргийн сурвалжлагч. Би өмнө нь маш олон эмгэнэлтэй үйл явдал дээр ажиллаж байлаа. Гэвч өмнө нь үүн шиг зүйл огт харж байсангүй. Би энэ зургийг муу усны хоолойн ажилчид нас барж байгаа асуудалд хүмүүсийн анхаарлыг хандуулах зорилготой цахим сүлжээнд нийтэлсэн юм.” хэмээн ярьсан байна.

Нас барсан залуугийн гэр бүлд цогцосыг чандарлах мөнгө байхгүй байсан учраас хөршүүд нь тусалсан бөгөөд долоохон хоногийн өмнө дөрвөн сартай хүү нь хатгалгаа тусч эм авах мөнгөгүйн улмаас хүүгээ алдсан байна.

Н.АМГАЛАНТУУЛ

Эх сурвалж: BBC

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ХЭХЭ 2018-09-19 103.57.94.206

энэтхэг аймшгийн газар юм аа

Paвcaл 2018-09-19 174.216.13.26

27-той аав 11-тэй хүүтэй. 15-тайдаа хийлж, 16-тайдаа аав болжээ. Тэр цагаас хойш амьдралын төлөө муу усны хоолой руу өдөр бүр орсоор... 43000 бол энэтхэгт мөрөөдлийн мөнгө.

Зочин 2018-09-19 146.115.164.182

Enetheg shuu dee. Ene huu ch muu usnii hooloi tseverledeg l hun bolno. Uur zam bhgui

Зочин 2018-09-19 122.201.31.148

Хөөрхий зайлуул. Олон хүн тус болох болтугай