11 настай хүүгийн зураг нэг өдрийн дотор 43000 ам.долларын хандив цуглуулав

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

11 настай хүүгийн зураг нэг өдрийн дотор 43000 ам.долларын хандив цуглуулав

Гэмт хэргийн сурвалжлагч Шив Санни аавынхаа цогцосны дэргэд уйлан зогсож буй хүүгийн зургийг цахим хуудаснаа нийтэлжээ. Энэхүү зураг твиттэр хуудаснаа 7000 гаруй удаа шэйрлэгдэж, хүмүүс нас барсан залуугийн гэр бүлд хандив цуглуулахаар болж нэг өдрийн дотор 43 мянган ам.доллар цугларчээ. Хүүгийн аав 27 настай Анил Энэтхэгийн нийслэл Дели хотод муу усны хоолой засах ажил хийдэг байжээ. Түүнийг ажлаа хийж байхад нь олс тасарч, муу усны хоолой руу унаж нас баржээ. Энэтхэгт жилд 100 орчим ажилчин хөдөлмөр хамгааллын хэрэгслээр хангагдаагүйн улмаас муу усны хоолойд унаж нас бардаг юм байна.

“Энэтхэгийн Мэдээ” сонины сурвалжлагч BBC сайтад өгсөн ярилцлагадаа “Аавынхаа цогцосны дэргэд уйлан гашуудаж буй 11 настай хүүгийн хажууд зогсож байсан сурвалжлагч Шив Санни дагжин чичирч байсан” хэмээн дурджээ. Шив Санни “Би бол гэмт хэргийн сурвалжлагч. Би өмнө нь маш олон эмгэнэлтэй үйл явдал дээр ажиллаж байлаа. Гэвч өмнө нь үүн шиг зүйл огт харж байсангүй. Би энэ зургийг муу усны хоолойн ажилчид нас барж байгаа асуудалд хүмүүсийн анхаарлыг хандуулах зорилготой цахим сүлжээнд нийтэлсэн юм.” хэмээн ярьсан байна.

Нас барсан залуугийн гэр бүлд цогцосыг чандарлах мөнгө байхгүй байсан учраас хөршүүд нь тусалсан бөгөөд долоохон хоногийн өмнө дөрвөн сартай хүү нь хатгалгаа тусч эм авах мөнгөгүйн улмаас хүүгээ алдсан байна.

Н.АМГАЛАНТУУЛ

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж