Сэрэмжлүүлэг: Архангай аймагт цасаар шуурч байна

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Архангай аймагт цасаар шуурч байна

Яг одоо Архангай аймагт

Өнөөдөр ихэнх нутгаар, 20-нд говь тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 18-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүсэхийг анхааруулав.

Яг одоо Архангай аймагт цасаар шуурч байна. Цаашид ихэнх нутгаар цас орж хүчтэй цасан шуурга шуурч, эрс хүйтрэх тул зарим уул даваа цасанд боогдох, халтиргаа гулгаа үүсэх, олон улсын болон орон нутгийн зарим нислэг хойшлох, нөхцөл байдал үүсч болзошгүй байна. Тиймээс малчид, ард иргэд, жолооч тээвэрчдийг цаг агаарын мэдээг радио, телевиз болон мэдээллийн бүх хэрэгслээр хүлээн авч, цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг онцгойлон анхааруулж байна.

Э.ЖОНОН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж