Өнгөрсөн хоёрдугаар сард дуучин Нара буюу М.Нарантуяа “Солонго” хэмээх ресторанаа нээсэн билээ. Тухайн үед нээлтийн арга хэмжээнд олны танил эрхмүүд нэлээд ирж, найр наадам нь нанчилдаантай өндөрлөсөн гэдэг. Энэ үеэр Дуучин Б.Амархүү “Солонго” рестораны нээлтийг хөтөлж байсан Ц.Чойжилсүрэнг зодож, танхайрсан гэх мэдээлэл цацагдсан юм. Тэгвэл энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Дуучин Б.Амархүү зодооны асуудлаас гадна гар утсаа алдсан тул Нараг гар утасны хулгайд сэрджээ. Иймд Нарагаас мэдүүлэг авахаар цагдаагийн байгууллага дуудсанд тэрбээр ихэд цочирдож хүлээж авсан талаараа цахим хуудаснаа бичжээ. Харин Нараг сошиалаар дагагчид "Б.Амархүү байж болшгүй зүйл ярьж байна" гэсэн байр суурийг илэрхийлсээр байна.
Т.НОМИН
Холбоотой мэдээ