“Дакар ралли 2015” уралдааны гурав дахь гараа өчигдөр Сан-Хуанаас Чилечито хүртэлх 220 км зайд боллоо. Аргентиний хамгийн үзэсгэлэнтэй байгальтай бүс нутаг гэгддэг уг замд золгүй явдал болж, Польшийн 39 настай мотоцикльч Майкл Херник амиа алджээ. “Дакар”-т анх удаа оролцсон түүний үхлийн шалтгааныг одоогоор хараахан тогтоогоогүй байгаа гэнэ.
Манай тамирчдаас автомашины төрөлд уралдаж буй Н.Лхамаагийн экипаж (чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж) 65-т, Унгар, Монгол багийн гишүүн Сэбостян 69 дүгээр байрт тус тус бичигдэж буй. Мөн мотоциклийн төрөлд уралдаж буй ОУХМ Д.Болдбаатар 97, Ч.Анар 129-т жагсаж байна.
Тэмцээний 3 дахь гарааны мотоциклийн төрөлд Австрийн Маттиас Валкнер, автомашины төрөлд эхний гараан ялагч Аргентиний Орландо Терранова, куад ангилалд Аргентиний Лукас Бонетто, ачааны машины төрөлд ОХУ-ын “Камаз” баг тус тус түрүүлсэн байна.
Раллийн дөрөв дэх гараа Чилечитогоос Копиапо Лайсоны чиглэлд 315 км өгсүүр замд болно.
Ч.БОЛОР
Aвтомашины төрөлд уралдаж буй Н.Лхамаагийн экипаж (чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж) 65-т бичигдэж байна.
Тэмцээний гурав дахь өдрийн фото агшинг ЭНД дарж үзнэ үү.