Туул голоос хоёр хүний цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

Туул голоос хоёр хүний цогцос олджээ

Туул голоос хоёр хүний цогцос олджээ

Туул голоос өчигдөр /2018.09.18/ нэр нас нь тодорхойгүй хоёр хүний цогцсыг гаргажээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Туул голын орчимд цогцос байна гэсэн дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн аврагчид өчигдөр 11.13 цагт очиж, нэр, нас тодорхойгүй, эрэгтэй хүний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туул голд цогцос байна гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас өчигдөр 14.16 цагт НОБГ-д ирүүлжээ. Үүний дагуу нийслэлийн аврах ангийн долоон аврагч тухайн өдрийн 14.43 цагт очиж, нэр, нас нь тодорхойгүй, эрэгтэй хүний цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Э.АРИУН 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж