Засгийн газраас бонд гаргахыг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Засгийн газраас бонд гаргахыг хойшлууллаа

Төсвийн байнгын хороо Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Тус хуралдаанд О.Чулуунбат гишүүн 3Засгийн газар бонд гаргах нь юунд ашигтай юм бэ, Засгийн газар Зоос банкны алдагдлыг нөхөх гэж гаргаж байсан Тухайн үед хувийн компани нь өөрөө бонд гаргаж алдагдлаа нөхөх боломж байсан. Тухайн үед гаргасан бондыг эргэн төлөгдтөл нь дахиж ийм зүйл хийх хэрэггүй. Энэ нь татвар төлөгчдийн мөнгөөр тоглож байна гэсэн үг” гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Харин Ц.Батбаяр гишүүний хувьд Засгийн газар бонд гаргаад байгаа нь зориулалтын дагуу ашиглагдсан зүйл байлаа гэхэд зүй бусаар ашигласан ч байх, энэ асуудлын талаар сангийн Сайдаас хариулт авах гэж олон удаа оролдож байгаа талаар шүүмжлэлтэй хандаж байсан. Д.Загджав гишүүний хувьд Монголд жижиг дунд үйлдвэр сүйдтэй ажиллаад улсад татвар төлөөд гийгүүлээд байгаа зүйл байхгүй. Харин өмнө нь Казиногийн хууль саначилж байсан. Энэ хуулийг батлах юм бол улсад төлөх татвар нь илүү, харин бонд гаргана гэдэг нь шуудхан хэлэхэд луйвар хийгээд байна. Энэ асуудлыг хаврын чуулганаар хүчингүй болгох хэрэгтэй, үгүй бол банк байгуулаад төрөөс мөнгө аваад байж болох юм гэж шүүмжилж байсан. Ингээд Засгийн газраас зоос банкны бүтцийн өөрчлөлтөд оруулсан мөнгийг эргэн төлөгдтөл Засгийн газраас боомд гаргахыг хойшлуулах асуудлаар санал хурааж гишүүдийн олонх нь дэмжлээ.

Б.Сүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж