2032 оны зуны олимпыг хоёр Солонгос хамтран зохион байгуулах уу?

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

2032 оны зуны олимпыг хоёр Солонгос хамтран зохион байгуулах уу?

2032 оны зуны олимпыг хоёр Солонгос хамтран зохион байгуулах уу?

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалтын үеэр 2032 оны зуны олимпын наадмыг хамтран зохион байгуулах тал дээр хоёр тал нэгдсэн байр суурьтай байгаа тухай мэдэгдлээ. Мөн албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар, хоёр улс 2020 оны Токиогийн олимп болон бусад олон улсын томоохон уралдаан тэмцээнүүдэд хамтран оролцох болсоноо мэдэгдсэн байна.

2032 оны Олимпыг хамтран зохион байгуулах гэж байгаа тухай өнгөрсөн долоо хоногт Сөүлийн Спортын Сайд До Жон Хуан анх ярьжээ. “Энэ жилийн Пёнчан 2018 өвлийн олимпт Хойд Солонгос оролцсон нь Солонгосын Хойгийн талаарх түгшүүртэй байдлыг намжаахад эерэг нөлөө үзүүлсэн. Үүнтэй адил хоёр улс 2032 оны олимпын наадмыг хамтран зохион байгуулах нь хоорондын харилцаанд дахин шинэ амжилт авчирна гэж үзэж байгаа” хэмээн До Жон Хуан хэлсэн байна.

Эх сурвалж: REUTERS

Н.АМГАЛАНТУУЛ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж