Их Британийн шинэхэн гүнж Меган Маркл 2016 онд ханхүү Харритай хайр сэтгэлийн холбоотой гэдгээ зарласнаар түүний үйл хөдлөл, өмссөн хувцас хүртэл олны анхаарлыг татах болсон юм. Хааны удмынхан хувцаслалтын тал дээр маш хатуу дэг журамтай байдаг. Харин түүний хадам ээж болох ханхүү Харригийн ээж Диана гүнж энэхүү хатуу дэг журмыг халж чадсан бөгөөд хааны удмынхны дунд үнэхээр загварлаг мэдрэмжтэй хувцасладгаараа алдартай нэгэн билээ. Цаг хугацааны хувьд маш их зөрүүтэй ч тэдний сонирхол мэдрэмж адилхан байсан уу? Эсвэл Меган Маркл хадам ээжийгээ эргэн дурссандаа ингэж адилхан хувцасладаг ч байж болох юм. Ямартай ч гүнж Диана болон түүний бэр Меган Маркл нарын хувцаслалт үнэхээр адилхан юм.
Эх сурвалж: Elitedaily.com
Н.АМГАЛАНТУУЛ