Л.Нурбулан: Миний яриаг гуйвуулсан

Хуучирсан мэдээ: 2015.01.07-нд нийтлэгдсэн

Л.Нурбулан: Миний яриаг гуйвуулсан

Жүжигчин Т.Латиф агсны хүү Л.Нурбулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Оны өмнөхөн твиттер хуудаснаа түүний нэрээр “Баян-Өлгийн хүүхдүүдээс манай улсын Ерөнхийлөгч хэн билээ гэж асуулаа. Тэнд байсан хүүхдүүд Назарбаев гэж хариулсан” гэх утга бүхий мэдээлэл цацагдсан юм.

Олны анхааралд өртсөн эл жиргээний талаар жүжигчин Л.Нурбулан “Энэ бол ташаа мэдээлэл. Миний яриаг санаатайгаар гуйвуулж, ташаа мэдээлэл түгээж байна. Би тухайн үед www.mnb.mn сайтад өгсөн байсан. Гэхдээ тэр ярилцлагаас мушгин гуйвуулж, дээрх мэдээллийг цацсан байсан. Ямар зорилгоор, ямар хүмүүс ингэж байгааг мэдэхгүй байна. Цаашдаа би иймэрхүү асуудалд орохгүйн тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхгүй байх шийдвэр гаргаад байгаа” гэсэн тайлбар өглөө.

Э.ТЭКҮ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж