Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Секс судалгаа

Саяхан “Fushion” бэлгэвчний компаниас Англид 5000 хүний дунд нэгэн сонирхолтой секс судалгааг явуулжээ. Судалгаагаар өсвөр үеийнхний 65 хувь, 31-ээс дээш насныхны 50 хувь нь бэлгэвч авахаас татгалзах хандлагатай буюу бэлгэвч авахдаа бусдаас нилээд ичдэг гэсэн дүн гарсан байх юм. Түүнчлэн судалгаанд хамрагдагсдын дийлэнхи нь бэлгийн олон хамтрагчтай, бэлгийн харилцаанд бэлгэвч хэрэглэдэггүйгээс гадна 25-аас доош насныхан бэлгийн шинэ хамтрагчтайгаа харилцаанд орохдоо ямар ч хамгаалалтгүйгээр ордог гэсэн таагүй дүн ч мөн гарчээ.

Ингээд дээрх сонирхолтой “секс” судалгааны үр дүнг сонирхоцгооё.

1. Бэлгэвч худалдан авахдаа та ичдэг үү? гэсэн асуулгад хамрагдагсдын

Эрэгтэйчүүд 53.7%
Эмэгтэйчүүд 58.6%
16-19 насныхан 64.5%
20-30 насныхан 57.3%
31-ээс дээш насныхан 49.5% тус тус “Ичдэг” гэсэн хариултыг өгчээ.

2. Та биедээ бэлгэвч авч явдаг уу? гэсэн асуулгад,

Эрэгтэйчүүд 25.5%
Эмэгтэйчүүд 18.8%
16-19 насныхан 19.3%
20-30 насныхан 22.3%
31-ээс дээш насныхан 23.3% тус тус шоудахаар гарахдаа биедээ байнга бэлгэвч авч явдаг гэсэн хариултуудыг өгсөн байна.

3. Нэг шөнө нэгээс олон хүнтэй бэлгийн харилцаанд ордог уу? гэсэн асуултад,

Эрэгтэйчүүд 30.4%
Эмэгтэйчүүд 16.6%
16-19 насныхан 22.1%
20-30 насныхан 23.1%
31-ээс дээш насныхан 25% нь тус тус нэг шөнө нэгээс олон хүнтэй бэлгийн харилцаанд ордог гэжээ.

4. Сексийн хамтрагч тань бэлгэвч хэрэглэхийг хүсэхгүй байвал бэлгэвчгүйгээр харилцаанд ордог уу? гэсэн асуултад,

Эрэгтэйчүүд 19.7%
Эмэгтэйчүүд 9%
16-19 насныхан 19.8%
20-30 насныхан 15.3%
31-ээс дээш насныхан 10.1% нь хамтрагч нь бэлгэвч хэрэглэхийг хүсээгүй тохиолдолд бэлгэвчгүйгээр харилцаанд ордог гэсэн хариултыг өгсөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж