2019 оны ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газар – Гэрэл зургийн уралдааны удирдамж

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

2019 оны ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газар – Гэрэл зургийн уралдааны удирдамж

  • ЖАЙКА-ийн Монгол дахьТөлөөлөгчийн Газрын 2019 оны хуанлид оруулах гэрэл зургийн уралдааныг зохион байгуулж байна.
  • Гэрэл зургийн уралдааны нэр 「Монгол орон ба Япон орон~Ард түмний итгэл сэтгэлийн холбоос」сэдэвтэй зохион байгуулж байгаа бөгөөд Монгол улсад амьдарч буй Монгол улсын иргэн бүр оролцох боломжтой.
  • Уралдаанд оролцох хүсэлтийг 10 сарын 14-ний Ням гариг 17:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд уралдаанд оролцсон гэрэл зургуудаас дээрх сэдэвт нийцсэн 13 гэрэл зургийг шалгаруулан авч, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын 2019 оны хуанлид оруулна. Мөн 13 зураг дотроос хамгийн шилдэг нэг зургийг шалгаруулан ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын даргын шагнал болох RICOH THETA 360°зургийн аппарат , Өргөмжлөл, Ширээний хуанлигаар шагнана.
  • Гэрэл зургийн уралдааны удирдамжыг хавсралтаар харна уу. Мөн доорх линкнээс уралдаанд оролцох маягтыг ЭНДЭЭС татаж авах боломжтой.

Тус үйл ажиллагааны талаар холбогдох хаяг

ЖАЙКА-ийн Төлөөлөгчийн Газар Хүлээн авах утас: 11-312393

Хариуцсан ажилтан : Жавхлан(UlziiJavkhlan.MG@jica.go.jp

Сатоми(Satomi.Daisuke@jica.go.jp

 

2019 оны ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газар

Гэрэл зургийн уралдааны Удирдамж

Уралдаанд оролцоход анхаарах зүйл

ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газар нь 2019 оны ширээний хуанлид оруулах гэрэл зургийн уралдааныг зохион байгуулж байна.

Доор дурдсан нөхцөл, шалгуурын дагуу та бүхнийг уралдаанд идэвхитэй оролцохыг урьж байна.

Гэрэл зургийн уралдааны нэр

Монгол орон ба Япон орон」~ Ард түмний итгэл сэтгэлийн холбоос

Уралдаанд оролцсон гэрэл зургуудаас ЖАЙКА-ийн үйл ажиллагаатай холбоотой болон Монгол улс Япон улсын хоорондын хамтын ажиллагаа харилцааны талаар илэрхийлсэн дээрх сэдэвт нийцсэн 13 гэрэл зургийг шалгаруулан авч, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын 2019 оны ширээний хуанлид оруулна. Мөн 13 зураг дотроос хамгийн шилдэг нэг зургийг шалгаруулна.

Уралдааны нөхцөл

(1) Уралдаанд оролцогч нь Монгол улсад амьдарч буй Монгол иргэн байх. (Насны хязгааргүй)

(2) Уралдаанд оролцох гэрэл зураг болон гэрэл зургийн нэр нь тухайн хүний өөрийнх нь авсан зураг, нэр байх. Уралдаанд оролцогч нь 16 нас хүрээгүй байх тохиолдолд асран хамгаалагчийнхаа зөвшөөрлийг авсан байх шаардлагатай бөгөөд уралдаанд материалаа ирүүлсэн тохиолдолд асран хамгаалагчийн зөвшөөрлийг авсан гэж үзнэ.

Материал өгөх заавар

(1) Уралдаанд оролцогч нь уралдаанд оролцох маягтыг бөглөж, 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагаас өмнө доорх мэйл хаяг руу илгээнэ үү.

photocon.jicamongolia@gmail.com(Нэг ширхэг гэрэл зургийн хэмжээ: 10MB хүртэл)

(2) Гэрэл зургийн эх файлын хэлбэр .png эсвэл .jpeg байх. Нэг оролцогч 2 ширхэг

хүртэлх гэрэл зураг явуулах.

(3) Гэрэл зураг нь өнгөт гэрэл зураг байх.

(4) Файлын нэрийг өөрийн овог нэрээр хадгалж явуулах бөгөөд 2 ширхэг зураг явуулах тохиолдолд 1, 2 гэж дугаарлан ойлгомжтой илгээх.

Анхаарах зүйл

(1) Гэрэл зурагт 3 дахь этгээд орсон байх тохиолдолд өөрийн хөргийг бусдад ашиглуулахгүй байх эрхтэй холбоотой хариуцлагыг уралдаанд оролцогч хүлээнэ. Материалаа өгсөний дараа 3 дахь этгээдтэй холбоотой асуудал үүссэн тохиолдолд уралдаанд оролцогч хариуцлага хүлээж, асуудлыг шийдвэрлэнэ.

(2) Уралдаанд оролцохоор илгээсэн гэрэл зургийн зохиогчийн эрхийг ЖАЙКА–д үнэ төлбөргүй шилжүүлэх бөгөөд тус зургийг ЖАЙКА нь сурталчилгаандаа чөлөөтэй ашиглах болно. Хавсралтад байгаа уралдаанд оролцох маягтад хүлээн зөвшөөрөх хэсэгт зөвшөөрсөн гэдгээ илэрхийлсэн оролцогчийг шалгаруулалтад оруулна.

(3) Энэхүү удирдамжид тусгагдаагүй зарим зүйлсийг ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газар нь шийдвэрлэх эрхтэй. ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд уралдаанд оролцохоос татгалзаж болно.

(4) Хувь хүний мэдээллийн талаар уралдаанд оролцох маягтад үнэн зөв бөглөнө үү. Үнэн зөв бөглөөгүй тохиолдолд шалгаруулалтад нөлөөлөх тул анхаарна уу.

Уралдааны хугацаа

(1) Уралдаанд оролцох хүсэл илгээх хугацаа: 2018 оны 9 дүгээр сарын 14 өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагаас өмнө и-мэйлээр ирүүлсэн байх

(2) Шалгаруулалт: 10 сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдррийн 17 цаг (Баасан)

(3) Шагнал гардуулах:10 дугаар сарын 22-ны өдөр(Шалгарсан хүнд нарийвчилсан зүйлүүдийн талаар тусд нь мэдэгдэнэ.)

Шагнал

Тэргүүн байр (ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын даргын шагнал): RICOH THETA 360°зургийн аппарат , Өргөмжлөл, Ширээний хуанли

Шалгарсан 12 гэрэл зураг: Өргөмжлөл, Ширээний хуанли

Холбоо барих

ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газар

Bodi Tower 7th floor, Sukhbaatar Square 3, Ulaanbaatar Утас: 11-312393                (9:00~17:30)

Сатоми Дайсүкэ(Satomi.Daisuke@jica.go.jp) , Ө.Жавхлан(UlziiJavkhlan.MG@jica.go.jp) Дээрх 2 мэйл хаяг нь лавлагааны зориулалттай бөгөөд уралдаанд оролцох гэрэл зураг болон хүсэлтээ 4 (1) д бичсэн хаягаар илгээнэ үү.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж