“Автомашингүй өдөр” автобус хэрхэн үйлчлэх вэ? | News.MN

“Автомашингүй өдөр” автобус хэрхэн үйлчлэх вэ?

“Автомашингүй өдөр” автобус хэрхэн үйлчлэх вэ?

“Автомашингүй өдөр” автобус хэрхэн үйлчлэх вэ?

Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнөөдөр  07:00-17:00 цагийн хооронд “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ийг зохион байгуулж байна.

“Авто машингүй өдөр”-ийг зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 340 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд  хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 зам, Намъянжүгийн гудамжаар  үйлчилнэ.

“Авто машингүй өдөр”-ийн үйл ажиллагаа дууссаны дараа буюу 17:00 цагаас хойш нийтийн тээврийн үйлчилгээ үндсэн замналын дагуу явна. Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолуудаар, Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоолуудаар, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титмийн зогсоолуудаар, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг зогсоолуудаар тус тус үйлчлүүлэх боломжтой юм.

Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх хэсгийн замын хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 "5 шар-Ботаник", Т:4 "Ботаник-Вокзал", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлүүд түр зогсох болохыг иргэдэд анхааруулж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал, хүсэлтийг 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

 

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

!!!!! 2018-09-22 66.181.160.41

Шал дэмий, дүр үзүүлсэн юм хийж байх юм!!! Олон хүний ажил алдуулж, зохиомлоор баахан түгжрэл үүсгэж байна!!! ЗХУТ-ийн камеруудаар харахад төв замууд хоосон, ганц нэг хүн явган холхиж харагдах юм!!! Суларсан замыг ингэж ашиглах байсан юм бол үхсэнээ хйидэг байнаа, ийм юмаар!!!!!

Avatar

Зочин 2018-09-22 103.229.121.48

энэ балай юмыг элбэгдорж санаачилсан ардчилсан намын х ний үеэс эхлэсэн.

Avatar

Tsag agaariin medee unshij baigaad haaj baimaar yma, iim huiten odor haagad shal balaa, 2018-09-22 202.9.43.213

zochin

Avatar

9 2018-09-22 203.169.49.112

Олон хүний ажил, амьны ажлыг алдагдуулж байна. Аливаа зарыг яагаад ингэж цагийг нь тулгадаг вэ?

Avatar

Зочин 2018-09-22 203.217.139.225

Улсын эдийн засагт маш хортой. Баян орныг дуурайж хөлөө хөлдөөх юм даа.

Avatar

Зочин 2018-09-22 66.181.165.212

энэ олон зам, гүүр хааж замын ажил хийж байгаа үед шал хэрэггүй юм хийхээ болиооч ээ. Тэгээд ч цаг агаарын тааламжгүй хүйтэн байхад ямар эргүү нь наана чинь зугаалаад явж байхав дээ, Суга юмаа нээрээ. Энэ удирдаад байгаа болтой шаарнууд нь Ямар ч мэдрэмж, мэнэжмэнт байхгүй, хөлдүү, сэтгэлгүй юмнууд.

Avatar

Монгол эмээ нар 2018-09-22 202.9.43.128

Ашгүй машины утаанаас нэг өдөрч гэсэн бага зардлаар салах боломж олдлоо олон байгаасай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж