БНХАУ АНУ-д 60 тэрбум ам.долларын татвар ногдуулахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

БНХАУ АНУ-д 60 тэрбум ам.долларын татвар ногдуулахаар болжээ

БНХАУ АНУ-д 60 тэрбум ам.долларын татвар ногдуулахаар болжээ

БНХАУ АНУ-ын бараа бүтээгдэхүүнүүдэд 60 тэрбум ам.доллартай тэнцэх татвар ногдуулахаар болжээ.

Хятадын худалдааны яам өчигдөр /2018.09.18/ АНУ-ын 200 тэрбум ам.доллартай тэнцэх татварт хариу үйлдэл үзүүлж ийнхүү ногдуулахаар болжээ. Энэхүү татвар таваас арван хувийн нэмэгдэлтэйгээр 2018 оны есдүгээр сарын 24 өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөөд байгаа аж.

“АНУ албан татвар нэмэгдүүлэх эсэх дээр шаардлагатай хэмээн үзсэн. Энэ нь хоёр талын хэлэлцээрт  тааварлашгүй, үл мэдэх нөхцөл байдал үүсгээд байна. АНУ-ын эрх баригчид өөрсдийн гаргасан шийдвэрээ засаж болж буй цаг үетэй уялдуулан залруулахыг хүсэмжилж байна” хэмээн Хятадын худалдааны яамнаас нийтэлсэн албан бичигт мэдэгджээ.

Мөн АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнүүдэд ногдуулсан татвар есдүгээр сарын 24-ны өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд 2018 он дуусах хүртэл 10 хувьтай тэнцэх хэмжээтэй байх бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж 25 хувьд хүргэхээр төлөвлөөд байгаа ажээ.

ЭХ СУРВАЛЖ: RT
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж