Ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна

Ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайдын Сүхбаатар аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг тус аймагт 2018 оны 09 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулах юм.

Сургуулийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлага зохион байгуулалтаар хангахаар Онцгой байдлын ерөнхий газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын гишүүд, Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын бие бүрэлдэхүүн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж, сургуулийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр үүрэг, чиглэл өглөө.

Бүх шатны Засаг дарга, аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээд, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм.

Сургуулийн үеэр орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын  хүрээнд тус аймагт тохиолдож байсан болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослоор цагийн байдал үүсгэн ажиллуулж, гамшгаас хамгаалах дадлага сургуулиудыг бодит байдалд тулгуурлан зохион байгуулна  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж