Урлагийн залуучуудын холбоонд нийт 21 салбар бүрийн төлөөлөл болсон уран бүтээлчид байгаа гэнэ. Эл холбооныхон нэгдүгээр сарын 5-нд тэргүүнээ сонгосон бөгөөд холбооны тэргүүнд хөгжмийн зохиолч Б.Чинбат, Даймаа буюу Ж.Дамдинцэрэн нар нэр дэвшснээс Даймаа саналын илүүгээр удирдан ажиллахаар болжээ. Өмнө энэ холбооны тэргүүнээр Э.Цэнд-Аюуш ажиллаж байсан юм.
Урлагийн салбарыг хөгжүүлэх зорилгод нэгдсэн залуусын төлөвлөгөө гарсан бөгөөд дөрөвдүгээр сард урлагийн залуучуудын анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байгаа ажээ.
Урлагийн залуучуудын холбооны гишүүдтэй танилцъя.
- Ерөнхийлөгчөөр; Ж.Дамдинцэрэн /Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, ГЭР группийн ерөнхий захирал/
- Дэд Eрөнхийлөгчөөр; Б.Чинбат /Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч/
- Дэд Eрөнхийлөгчөөр; Э.Цэнд-Аюуш /Монголын урлагийн залуучуудын холбоо, www.URLAG.mn сайтын үүсгэн байгуулагч, найруулагч/
- Ерөнхий нарийн бичгийн даргаар, Д.Ганцэцэг /Жүжигчин/
Удирдах зөвлөлийн гишүүнээр:
- Б.Амархүү /ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, дуучин/
- Г.Бадамгэрэл /Топ модель, Андра загварын агентлагийн захирал/
- Д.Балдан /Дуучин/
- М.Батбаяр /Архитектор/
- Э.Ганболор /Sweetymotion хамтлагийн дуучин/
- А.Даваазориг /Морин хуурын чуулгын хөгжимчин, “Арга Билэг” хамтлагийн морин хуурч, хөөмийч/
- Э.Лхагваочир /Уран нугараач/
- Э.Номин /УДБЭТ-ын бүжигчин, “Шелкунчик" балет, төгөлдөр хуурын сургуулийн захирал/
- Г.Отгонцэцэг /УДЭТ-ын жүжигчин/
- С.Очирхуяг /Найруулагч, Жүжигчин/
- Г.Пүрэвдагва /Монгол поп опера “Увертюра” хамтлагийн ахлагч/
- Э.Тэмүгэ /Зураач, “Blue moon art gallery”-н захирал/
- Ч.Уранхолбоо /Дуучин, "Хөөрхөн дэлхий" төвийн тэргүүн/
- А.Цэнд-Аюуш /Жүжигчин/
- О.Цэнд-Аюуш /Зохиолч, Яруу найрагч, МҮОНРТ-ийн сэтгүүлч/
- Л.Цэрэндулам /Зураач, Нүүр хувиргагч/
- Б.Чингүүн /Кино найруулагч, “Кино кафе” төвийн захирал/
Э.ТЭКҮ