Европын индексүүд унажээ

Хуучирсан мэдээ: 2015.01.07-нд нийтлэгдсэн

Европын индексүүд унажээ

REUTERS/ Remote/Stringer

Оны эхний арилжаагаар европын үнэт цаас унах хандлага үргэлжилж байгаа талаар Business Insider мэдээлжээ.  Францын хөрөнгийн CAC 40 индекс 0,34%-иар, Германы DAX  0,20%-иар, Британийн FTSE 0,60%-иар, Испанийн IBEX  0,74%-иар, Италийн  FTSE MIB 1,05%-иар тус тус унасан байна. Мөн АНУ-ын индексийн фьючерс DJIA 19 шатаар, S&P  нь  2,5 шатаар тус тус доошилжээ.

 

Германы хэрэглээний үнийн индексийн статистикийн мэдээг хүлээснээр уналт гарсан гэж  шинжээчид дүгнэж байна. Европын Төв банкнаас тогтоосон 2 хувийн төвшнөөс  инфляци дор байгаа ба нефтийн үнээс шалтгаалж улам доошлох магадлалтайг Business Insider бичжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж