Deloitte: Мессенжерийг оросууд хамгийн их хэрэглэж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

Deloitte: Мессенжерийг оросууд хамгийн их хэрэглэж байна

Deloitte: Мессенжерийг оросууд хамгийн их хэрэглэж байна

Оросууд гар утсаараа дуудлага хийхээс илүүтэй мессенжер үйлчилгээг хамгийн их ашиглах болжээ. Өнгөрсөн оны судалгаагаар дуудлага хийдэг гэсэн хүний эзлэх хувь их байсан бол энэ 2018 оны судалгаагаар мессеж бичдэг хүмүүсийн хувь тэргүүлсэн байна хэмээн олон улсын зөвлөх үйлчилгээний Deloitte компани мэдээллээ. Тус компани оросуудын ухаалаг утасны хэрэглээний "Медиапотребление в России – 2018" нэртэй судалгааг хийсэн юм.

Судалгаанд оролцогчдын 93 хувь нь мессенжер ашигладаг гэжээ. Мессенжер үйлчилгээнүүдээс хамгийн их ашигладаг нь WhatsApp (69%), Viber (57%), Skype (45%). Өмнөх 2017 онтой харьцуулахад Skype ашигладаг хүний тоо долоон хувиар буурчээ. Харин WhatsApp-ийн хэрэглэгч 11 хувь, Viber-ийнх таван хувиар өссөн байна. Мөн Telegram-ийн хэрэглэгчийн тоо на: найман хувиар өссөн байна.

Судалгааг энэ оны зургадугаар сард засаг захиргааны найман нэгжийн 250 хот, сууринг хамруулан хийсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж