Машины дугаарыг хураадаг журмыг Орост халлаа

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

Машины дугаарыг хураадаг журмыг Орост халлаа

Машины дугаарыг хураадаг журмыг Орост халлаа

ОХУ-д мөрдөгдөж байсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хянах журамд өөрчлөлт оруулснаар зөрчил гаргасан авто машины дугаарыг хураан авдаг байсныг болиуллаа.

Энэхүү журам нь 1998 оны зургадугаар сараас хойш хэрэгжиж байсан юм. Уг журамд зааснаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, аюулгүй байдлыг зөрчил гаргасан жолоочийн машины улсын дугаарыг тайлж аван, зөрчлөө арилгасны дараа эргүүлэн өгдөг байжээ.

Хэдийгээр ийм журамтай ч дугаарыг хураан авах үйлдлийг сүүлийн жилүүдэд бараг зогсоогоод байсан хэмээн "Синие ведерки" ТББ-ын тэргүүн Петр Шкуматов РИА Новости-д ярьжээ. “2013 оноос хойш машины дугаарыг бараг хураахгүй байгаа. Учир нь, 2013 оноос машины дугаарыг хэвлэдэг зөвшөөрөлтэй газрууд олширсон. Дугаараа хураалгасан ч хаа дуртай газраа очоод шинийг хэвлүүлчихдэг болсон. Зарим жолооч бүүр илүү нөөц дугаартай явдаг болсон” хэмээн тэр хэлжээ.

Журмыг өөрчлөх тухай баримт бичигт Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 17-ны Даваа гаригт гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж