Хаббл дуранг сансарт хөөргөсний 25 жилийн ой болно

Хуучирсан мэдээ: 2015.01.07-нд нийтлэгдсэн

Хаббл дуранг сансарт хөөргөсний 25 жилийн ой болно

Odon oron sonirhogchid

Хаббл сансрын холч дуранг сансарт хөөргөж, ажиглалт хийж мэдээлэл цуглуулж эхэлсний 25 жилийн ой 2015 оны 3-р сард болно.

Галилейн үеэс хойш одон орон сулаачид сансрын уудамд илүү гүн, холыг илүү ихийг харах зорилготой байсан.

1990 онд Хаббл сансрын холч дуранг хөөргөж дэлхийн тойрог замд оруулснаар одон орон судлалд маш том дэвшил болсон. Сансрын дуран авайг аль болох өндөрлөг газар байрлуулдаг ч холоос ирж буй гэрэлд агаар мандал маш ихээр нөлөөлдөг. Агаар мандалын дээр дурангаа байрлуулснаар орчлон ертөнцийн тухай илүү ихийг мэдэх болсон.

Хаббл бол хамгийн урт хугацаанд ажиллаж байгаа НАСА-гийн шинжлэх ухааны судалгааны нэг бааз юм. Энэ нь одон орны агуу нууцуудын тухай олон зуун мянган гэрэл зургуудыг Дэлхий рүү илгээсээр байна. Түүний тусламжтайгаар орчлонгийн нас болон хар энерги оршин байгааг тогтоосон.

Хабблын олон нээлт дунд орчлон ертөнцийн нас 13-аас 14 тэрбум жил байна гэж тогтоосон. Мөн хар энергийн нээлтэнд гол үүрэг гүйцэтгэсэн, орчлон ертөнцийн тэлэлтийн түргэтгэх (худатгалтайгаар тэлэх) шалтгаан болж байдаг.

Хабблын ажиглалт нь Одон орон цар хэмжээг тэлсэн түүхэн дэх хамгийн чухал ажиглалт юм. Хаббл мэдээ дээр үндэслэн 10,000 гаруй шинжлэх ухааны өгүүлэл хэвлэгдсэн байна.

http://hubblesite.org/the_telescope/hubble_essentials/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж