Бизнес эрхлэгч таныг Капитрон банк, Зээлийн батлан даалтын сантай хамтарсан сургалтанд урьж байна | News.MN

Бизнес эрхлэгч таныг Капитрон банк, Зээлийн батлан даалтын сантай хамтарсан сургалтанд урьж байна

Бизнес эрхлэгч таныг Капитрон банк, Зээлийн батлан даалтын сантай хамтарсан сургалтанд урьж байна

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийг Зээлийн батлан даалтын сантай хамтран хэрэгжүүлэгч банкаар Капитрон банк шалгарч, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тус сантай хамтран ажиллаж байгаа билээ.

Энэхүү төслийн онцлог нь зээл авахад барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд 10 хүртэлх жилийн хугацаатай, 30% – 60%-ийн батлан даалттай, 1 тэрбум төгрөг хүртэлх хэмжээтэй зээлийг Капитрон банк, Зээлийн батлан даалтын сан хамтран олгох юм. Өөрөөр хэлбэл, шалгуур хангасан ч барьцаа хөрөнгөний дутагдалтай байгаа зээлдэгч хөнгөлөлттэй хүүтэй, урт хугацаатай, эх үүсвэртэй батлан даалттай зээл авах боломжтой.

Капитрон банк, Зээлийн батлан даалтын сантай хамтран харилцагчид, бизнес эрхлэгчдэд зориулж “Зээлийн батлан даалтад хэрхэн хамрагдах вэ” сэдэвт сургалтыг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 14.00 цагт “Ардчиллын өргөө” /УБ хот, СБД, 1-р хороо, Гэндэнгийн гудамж, UB mart дэлгүүрийн эсрэг талд, хуучнаар Шонхор цамхаг/-ний 7 давхарт зохион байгуулах гэж байна.

Уг сургалтанд хамрагдсанаар та Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн танилцуулга, төслийн зээлд тавигдах шаардлага ба хэрхэн хамрагдах талаарх мэдээлэл, зөвлөгөөг авах боломжтой юм.

Иймд эрхэм харилцагч, жижиг дунд бизнес эрхлэгч, үндэсний үйлдвэрлэгчид та бүхнийг хүрэлцэн ирж тус сургалтанд хамрагдахыг урьж байна.

Капитрон банкны хувьд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагатай банкуудын нэг бөгөөд энэхүү төсөлд хамрагдахыг хүссэн бизнес эрхлэж буй хэн бүхэн Капитрон банк болон Зээлийн батлан даалтын санд хандах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг Зээлийн батлан даалтын сангийн 77002033, 77002031 дугаараас болон Капитрон банкны лавлах төвийн 1800-2020 дугаараас авна уу.

КАПИТРОН БАНК,

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж