Бразил довтлогч Р.Фирминьогийн гоолоор Ливерпүүл клуб хожил байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

Бразил довтлогч Р.Фирминьогийн гоолоор Ливерпүүл клуб хожил байгууллаа

Бразил довтлогч Р.Фирминьогийн гоолоор Ливерпүүл клуб хожил байгууллаа

Клубуудын хамгийн хэр хүндтэй тэмцээн болох Европын аваргуудын лигийн 2018-2019 оны улирал эхэллээ. Энэ жилийн аваргуудын лигт цагийн өөрчлөлт гарсан нь онцлог байлаа. Өмнө нь бүх тоглолтууд 02.45 мин (цагийн зөрүүнээс 03.45 мин)-д явагддаг байсан бол энэ жилээс 00.55 мин, 03.00 цагт явагддаг болсон. Эхний тоглолтонд Барселона клуб Л.Мессигийн хет-трикээр Нидерландын ПСВ Эйндховен клубыг буулгаж авсан бол, Английн Тоттенхэм Хотспур клуб Италийн Интер Миланд хожигдсон. Үүнээс гадна бас нэгэн олны анхаарлын төвд байсан тоглолт болсон нь Ливерпүүл болон ПСЖ клубуудын тоглолт байлаа. Хоёр баг энэ цаг үед хамгийн шилдэг довтолгооны гурвалыг бүрдүүлээд байгаа бөгөөд хэсгийн шатны тоглолтонд хэн ялалт байгуулах нь олны анхаарлыг өөрийн эрхгүй татаж байсан. Тэгвэл хоёр багийн эхний тоглолтонд Английн алдарт Ливерпүүл клуб Бразил довтлогч Р.Фирминьогийн гоолоор ПСЖ клубыг буулгаж авсан байна.

А ХЭСЭГ:

Аваргуудын лигийн А хэсгийн тоглолтууд зочин багуудад ээлтэй байлаа. Монако талбайдаа Испаний Атлетико Мадрид багт хожигдсон. Энэ тоглолтонд Атлетико Мадрид клуб бүхий л талаараа илүүрхэж байсан. Харин Бельгид болсон тоглолтонд Боруссиа Дортманд багийн сэлгээ тоглолтыг шийдсэн. Америк тоглогч К.Пулишич талбайд гараад 15 минутын дараа багтаа ялалтын гоолыг оруулсан юм.

  • Монако 1-2 Атлетико Мадрид (гоол: С.Грансир 18’, Д.Коста 31‘, Х.Хименес 45+1’)

Шар карт: Р.Фалькао 11’, Д.Сибиде 52’, А.Траоре 78’, М.Хименес 48’, Д.Коста 90+2’

Улаан карт: 0

Монако: Д.Бенальо, Д.Сидибе, К.Глик, Жемерсон, Б.Хенрихс, Я.Тилеманс, К.Н’Дорам, Ж.Аолу (А.Траоре 69’), С.Грансир (М.Силла), Р.Фалькао, Н.Шадли (Ж.Эмбоула)

Атлетико Мадрид: Я.Облак, Хуафран, Д.Годин, М.Хименес, Л.Эрнандес, А.Корреа (Т.Лемар 70’), Р.Эрнандес, Сауль, Коке, А.Гризманн, Д.Коста

  • Брюгге 0-1 Боруссиа Дортмунд (гоол: К.Пулишич 85’)

Шар карт: Ж.Вайгль 19’, С.Кагава 90’

Улаан карт: 0

Брюгге: К.Летица, С.Денсвил, М.Митрович, М.Ритс, Б.Пулен, Х.Ванакен, А.Груневелд (Е.Деннис 76’), Р.Вормер, Т.Влитинк (Д.Коолс 56’), Ж.Воссен (Л.Опенда 82’), Уэсли

Боруссиа Дортмунд: Р.Бюрки, М.Шмельцер, А.Диалло, М.Аканжи, Л.Пищек, М.Ройс, А.Вицель, Ж.Вайгль (М.Дауд 84’), Ж.Санчо (К.Пулишич 69’), М.Гёце (С.Кагава 62’), М.Вольф

B ХЭСЭГ:

Энэ жилийн аваргуудын лигийн “үхлийн” хэсэгт Барселона, Интер Милан клубууд эхний ялалтаа байгууллаа. Барселона клуб хэсгийн эхний тоглолтоо “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэндээ хийж Нидерландын ПСВ Эйндховен клубыг төвөггүй буулгаж авсан. Харин Английн Тоттенх Хотспур клубын хожигдлын цуврал үргэлжиллээ. Английн премьер лигийн сүүлийн 2 тоглолтондоо Уотфорд, Ливерпүүл клубуудэд хожигдоод байсан бол аваргуудын лигт мөн ялагдал хүлээж хүнд байдалд орж байна. Английн баг Дани хагас хамгаалагч К.Эриксены гоолоор тоглолтын эхний гоолыг оруулаад байсан ч талбайн эзэн Интер Милан клуб сүүлийн 5 минутанд тоглолтыг эргүүлсэн. Багийн ахлагч талбайн зүүн талаас өгсөн хөндлөн дамжуулалтыг 16-н гаднаас нэгийн хүрэлтээр шууд цохин аваргуудын лигийн бас нэгэн гоёмсог гоолыг оруулсан бол 90+2 минутанд хамгаалагчийн эвж өгсөн бөмбөгийг Уругвай тоглогч А.Вецинио мөргөж гоол оруулснаар Интер Милан ялалт байгуулсан.

  • Барселона 4-0 ПСВ Эйндховен (гоол:Л.Месси 32’, 77’, 87’, У.Демеле 74’)

Шар карт: С.Умтити 55’, Н.Виргевер 30’, де Йонг 57’

Улаан карт: С.Умтити 79’

Барселона: тер Штеген, Х.Альба, С.Умтити, Ж.Пике, С.Роберто, Ф.Коунтиньо (К.Лангле 81’), С.Бускетс, И.Ракитич (А.Видал 85’), У.Дембеле (Артур 83’), Л.Суарез, Л.Месси

ПСВ Эйндховен: Ж.Зут, Ж.Тасенде, Н.Виргевер (Н.Исимат-Мирин 66’), Д.Швааб, Д.Думфрис, Ж.Хендрикс, П.Росарио (Е.Гутьеррез 82’), С.Бергвейн (Д.Малейн 78’), Г.Перейро, Э.Лозано, де Йонг

  • Интер Милан 2-1 Тоттенхэм Хотспур (гоол:М.Икарди 85’, А.Весинио 90+2’, К.Эриксен 53’)

Шар карт: М.Шкриниар 21’, И.Перишич 43’, Д.Санчес 38’, Ж.Вертонген 51’, М.Ворм 82’

Улаан карт: 0

Интер Милан: С.Ханданович, К.Асамоа, Миранда, де Врей, Шкриниар, М.Брозович, М.Весинио, И.Перишич (А.Кандрева 64’), Р.Найнгголан (Б.Валеро 89’), М.Политано (К.Балде 72’), М.Икарди

Тоттенхэм Хотспур: М.Ворм, С.Орье, Ж.Вертонген, Д.Санчес, Б.Девис, М.Дембеле, Э.Дайер, К.Эриксен, Сон Хын-Мин (Л.Моура 64’), Х.Кейн (Д.Роуз 90’), Е.Ламела (Х.Винкс 72’)

C ХЭСЭГ:

Английн Ливерпүүл хотын “Анфилд” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолт олон хүний анхаарлыг татаж байлаа. Энэ бол мэдээж орчин цагийн шилдэг довтолгооны гурвалыг бүрдүүлээд буй Ливерпүүл болон ПСЖ клубуудын тоглолт юм. Английн багаас Р.Фирминьо сэлгээнд үлдсэн бол Д.Старриж гараанд гарсан. Англи довтлогч ч чухал тоглолтонд гараанд гарсан хэргээ бүрэн дүүрэн гүйцэтгэж багийнхаа эхний гоолыг оруулан үзэгч хөгжөөн дэмжигч нартаа бүжгээрээ бэлэг барьсан. Удалгүй Ж.Виналдумын авчирсан 11 м-н торгуулын цохилтыг Ж.Милнер найдвартай гүйцэтгэж талбайн эзэд тоглолтыг тэргүүлсэн. Гэхдээ энэ өдөр ПСЖ шилдэг довтолгоотой баг гэдгээ харуулж тоглолтын тооны харьцааг тэнцүүлээд байсан. Тэгвэл тоглолтын эцсийн цэгийг сэлгээгээр талбайд гарсан Р.Фирминьо шийдэж 16 дотор нэгэн гоёмсог гоолыг оруулж багтаа ялалтыг авчирсан. Энэ хэсгийн нөгөө тоглолт Серб улсын нийслэл Белград хотноо болж хуурай тэнцээгээр өндөрлөжээ.

  • Ливерпүүл 3-2 ПСЖ (гоол:Д.Старриж 30’, Ж.Милнер 36’ пен, Р.Фирминьо 90+1’, Т.Менье 40’, К.Мбаппе 83’)

Шар хуудас: ван Дейк 27’, Т.Менье 45+1’

Ливерпүүл: А.Бекер, А.Робертсон, ван Дейе, Ж.Гомез, Т.Александр-Арнольд, Ж.Милнер, Ж.Хендерсон, Ж.Виналдум, С.Мане (Фабиньо 90+3’), Д.Старриж (Р.Фирминьо 72’), М.Салах (Ж.Шакири 85’)

ПСЖ: А.Ареола, Т.Менье, Т.Силва, Маркуиньос, П.Кимпембе, Х.Бернат, ди Мариа (Э.Чоупо-Мотин 80’), А.Рабиот, К.Мбаппе, Э.Кавани (Ж.Дракслер 80’), Неймар

  • Црвена Звезда 0-0 Наполи

Шар карт: Н.Крстичич 37’, М.Дегенек 55’, Аллен 17’, Р.Альбиоль 57’, А.Милик 90+2’, М.Руй 90+5’

Улаан карт: 0

Црвена Звезда: М.Борян, М.Родич, М.Дегенек, В.Савич, Ф.Стайкович, Н.Крстичич, Б.Йовичич (В.Йовичич 56’), М.Марин (В.Симич 87’), Ж.Чаушич, Е.Бен-Набуан, Р.Боачи (М.Павков 81’)

Наполи: Д.Оспина, М.Руй, К.Кулибали, Р.Альбиоль, Е.Хюсай, П.Зельнский (М.Хамшик 75’), Ф.Руис, Аллен (Д.Мертенс 61’), Л.Инсинье, А.Милик, Х.Кальехон (А.Оунас 75’)

D ХЭСЭГ:

Туркийн Галатасарай клуб талбайдаа Оросын аварга Локомотив Москваг хожсон бол Германд Шальке-04 болон Порто кулбуудын тоглолт 1-1 харьцаатай өндөрлөсөн байна.

  • Галатасарай 3-0 Локомотив Москва (гоол:Г.Родригес 9’, Е.Дердийок 67’, С.Иман 90+4’ пен)

Шар карт: Д.Ндиай 42’, Ферандо’, Б.Чорлука 23’, Б.Идову 60’, И.Денисов 88’, Гильерме 90+3’

Улаан карт:

Галатасарай: Ф.Муслера, Я.Нагатомо, С.Азиз, Р.Донк, М.Линнес, Я.Беланда (Майкон 73’), Фернандо, Д.Ндиай, Г.Родригес (С.Инан 90+1’), Е.Дердийок (Х.Оньекуру 82’), Э.Акбаба

Локомотив Москва: Гильерме, В.Игнатьев (Эдер 69’), С.Кверквелия, Б.Чорлука, Б.Идову, Ал.Миранчук (А.Миранчук 86’), Ж.Крыховчк, И.Денисов, Б.Ховедес, М.Фернандеш, Фарфан

  • Шальке-04 1-1 Порто (гоол: Б.Эмболо 64’, С.Оливейра 82’)

Шар карт: Б.Эмболо 27’, М.Ут 53’, Ж.Корона 78’, Э.Эррера 86’

Улаан карт: 0

Шальке04:Р.Фиман, М.Настасич, Нальдо, С.Сане, В.МкКенни, Н.Бенталбе, С.Сердер (А.Арит 84’), Д.Калижури, Ут (Я.Коноплянка 65’), А.Шоф, Б.Эмболо (Ж.Бургшталлер 72’)

Порто: И.Касильяс, М.Перейра, Фелипе, Э.Милитао, А.Теллес, Отавио (Эрнани 90’), Данилу, Э.Эррера, Я.Брахими (С.Оливейра 82’), В.Абубакар (Ж.Корона 60’), Марега

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж