А.Гансүхийг гүтгэсэн гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.07-нд нийтлэгдсэн

А.Гансүхийг гүтгэсэн гэж үзжээ

Зам тээврийн сайд асан А.Гансүх сайдын албаа хашиж байхдаа “МИАТ-д хийсэн шинэчлэлээр 3.6 тэрбум төгрөг хэмнэсэн” гэж твитер хуудаснаа жиргэсэн байдаг. Энэ жиргээнд хандан М.Даваапил гэх иргэн “Самсунг корпорацитай нэг километр төмөр замыг хэдээр гэрээлсэн бэ? Тэнд луйвардсан мөнгө чинь наад 3.6 тэрбумаас чинь хол байна” хэмээн бичсэн бөгөөд Зам тээврийн сайд асан А.Гансүх тухайн үед М.Даваапилийг өөрийг нь гүтгэсэн гэж үзэн, АТГ-т өөрийгөө шалгуулахаар хандсан байдаг.

Тэгвэл АТГ-аас А.Гансүхийг шалгаж төмөр зам барих ажлыг гэрээлэхдээ ямар нэгэн асуудал гаргаагүй гэж үзжээ. Харин шүүхээс иргэн М.Даваапилыг “Бусдын нэр хүндэд халдаж, гүтгэсэн” хэмээн үзэж, түүнд хөдөлмөрийн хөлсний тоод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль оногдуулсан байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж