"Восток-2018" цэргийн сургуулилалт өндөрлөлөө | News.MN

"Восток-2018" цэргийн сургуулилалт өндөрлөлөө

"Восток-2018" цэргийн сургуулилалт өндөрлөлөө

"Восток-2018" цэргийн сургуулилалт өндөрлөлөө

ОХУ-ын зүүн хязгаарт явагдсан цэргийн "Восток-2018" сургуулилалтад оролцогчид өөрсдийн анги, нэгтгэлүүд рүү буцлаа хэмээн Батлан хамгаалах яам нь мэдээллээ.

“Восток-2018” сургуулилалт есдүгээр сарын 11-17-ны өдрүүдэд ОХУ-ын Алс Дорнодын Номхон далайн эрэг хавийн Цугол хээрийн полигонд явагдав. Энэ сургуулилалт цар хүрээний хувьд сүүлийн 37 жил болоогүй том хэмжээнийх байв.

Нийтдээ 300 мянган цэргийн алба хаагч, 10 мянга орчим цэргийн техник, үүнд, хуягт машиг, нислэг тэрэг, онгоц, нисгэгчгүй онгоц оролцсон байна. Сургуулилалтын нэг үе шатанд БНХАУ болон Монголын цэргийн бие бүрэлдэхүүн хамтран оролцжээ.

Холын зайд цэргийн бие бүрэлдэхүүнийг шилжүүлэн байрлуулах үед цэргийн удирдлагын бэлтгэл байдлыг шалгасны зэрэгцээ хуурай замын болон усан замын цэргийн бие бүрэлдэхүүний хамтын ажиллагааг шалгасан байна. Мөн цэргийн байдлын үеийн командлагч нар болон штабын бэлэн байдлыг шалгажээ.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ийм өргөн хэмжээний цэргийн сургуулилалтыг таван жил тутам зохион байгуулна хэмээн энэ үеэр мэдэгдлээ. Түүний хэлснээр батлан хамгаалах үндэсний хөтөлбөр 10 жилээр хэрэгждэг ч цэргийн сургуулилалтыг ойр ойрхон зохион байгуулах ёстой гэжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Paвcaл 2018-09-19 174.216.13.26

Том том дуугараад байсан Том үсэг сураггүй... Равдан маань л хэцүү гашуудалтай... Ер нь бол Дэлгэр л өөрөө уначихсан юм байна лээ ш дээ.

Avatar

Paвcaл 2018-09-19 174.216.13.26

Оросын тагнуулын онгоц нисээд л яг хажууд нь израйлын 4 онгоц зэрэгцээд л Латакийг харваж байсан чинь Сирийн ПВО үнэндээ оросууд нь ч юмуу өөрийнхөө онгоцыг унагаад л. Шойгу Израйль руу та нар довтолно гэдгээ урьдчилж хэлэхгүй яав даа гээд л...

Avatar

Paвcaл 2018-09-19 174.216.13.26

Оросууд хүртэл ичсэндээ дургүйцлээ илэрхийлж бид ийм байхад бүх хуучин холбоотнууд нүүрээ буруулахгүй яах юм гээд л...

Avatar

Paвcaл 2018-09-19 174.216.13.26

Сирид оросууд баларч байна аа. Оросын тагнуулын онгоц нь 28 хүнтэй экипажтайгаа сөнөөд эрэн хайх ажиллагаа хийгээд завгүй байна. Онгоц сүйрэх үед Израйль Дамаскийг агаараас довтолж, Францын фрегатууд далавчит пуужингаар Латакийг харваж, Израйлчууд оросуудыг тохуу хийн Сирийн ПВО л устгаа биз гээд инээж суухад оросууд та нар яах гэж довтолсон юм бэ гээд амандаа бувтнаж сууна. Оросууд хэдхэн хоногийн өмнө манай газар дундын тэнгист байгаа флотил онигоо болоод байна.

Avatar

Ovgon 2018-09-19 66.181.190.171

Nogoo orosiin tsergiin baaz bairladag siriin latakia hotiig israeliin ongotsuud dairah uer orosiin il-20 ongots 20 shaham hunteigee suireed oros siriin tsergiin olon barilga baiguulamj suidej orosiin gaihuulaad baidag s-400 ni yamarch eserguutsel uzuulj chadaagui nudnii bulai bolj bna tsaana chin kk.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж