Иорданы ханхүү ФИФА-гийн ерөнхийлөгчид өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2015.01.07-нд нийтлэгдсэн

Иорданы ханхүү ФИФА-гийн ерөнхийлөгчид өрсөлдөнө

Иорданы ханхүү Али бин Аль Хуссейн удахгүй болох ОУХХ-ны /ФИФА/ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэнээ зарлалаа. Тэрбээр эдүгээ 39 настай бөгөөд ФИФА-гийн дэд ерөнхийлөгч, Иорданы хөлбөмбөгийн холбоо болоод Баруун Азийн хөлбөмбөгийн холбооны тэргүүнээр ажилладаг юм. 

Тэрбээр “Би Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөхөөр шийдлээ. Хүмүүс ОУХХ-г гэхээр авлигал дуулиан шуугиан гаргадаг биш спортод анхаарлаа хандуулдаг байгууллага болгоно” хэмээн өгүүлжээ.

ФИФА-гийн Ерөнхийлөгчийн сонгууль ирэх тавдугаар сард болох бөгөөд одоогийн ерөнхийлөгч Зепп Блаттер, Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Жером Шампань нар өрсөлдөх юм.

Сонгуулийн талаар Германы хөлбөмбөгийн зөвлөлийн тэргүүн В.Нирсбах “З.Блаттер сонгуульд ялна. Европын хөлбөмбөг дэлхийн хөлбөмбөгт голлох нөлөөтэйн адил Германы хөлбөмбөгийн холбоо Европын хөлбөмбөгт нөлөөтэй. Харамсалтай нь санал хураах үед бидний нөлөө Андорра, Лихтенштейний хөлбөмбөгийн холбоотой ижил болдог” хэмээн өгүүлж байсан билээ. 

Х.САЙХАН

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж