Б.Ангирмаагийн “Сэтгэл догдлуулсан орой”-д саатаарай

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

Б.Ангирмаагийн “Сэтгэл догдлуулсан орой”-д саатаарай

Б.Ангирмаагийн “Сэтгэл догдлуулсан орой”-д саатаарай

Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа фэнүүдтэйгээ энэ сарын 28, 29-нд  "Corporate Concert Hall"-д “болзоо“ тавиад байна. “Сэтгэл догдлуулсан орой” тоглолт нь энэ өдрүүдэд болох юм.

Тоглолтод нь “Киви” хамтлагаас гадна Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа, поп дива С.Наран, дуучин Ж.Алтанцэцэг, Сэрчмаа, Х.Оюунбилэг, Ардын жүжигчин А.Долгор, "Инээмсэглэл" хамтлаг, Альтернатив Отгоо, Д.Отгонжаргал, хийлч Дээгий, дуучин Наагий болон бусад хамтлаг дуучид оролцох юм.

Төмөр хатагтайн хөгжмийн ертөнцөд зочлохыг хүсвэл болзсон цагт нь "Corporate Concert Hall"-ыг зориорой.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж