Далайн шуурга Хятадад тэрбум ам.долларын хохирол учруулав

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

Далайн шуурга Хятадад тэрбум ам.долларын хохирол учруулав

Далайн шуурга Хятадад тэрбум ам.долларын хохирол учруулав

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Хятадын зүүн эргийн нутгийг дайрсан Манкут далайн шуурга тэрбум ам.долларын хохирол учруулсныг албаныхан мэдэгджээ. Энэ нь Хятадад хамгийн их эдийн засгийн хохирол учруулсан далайн шуурга болов. Хүчтэй шуурганы улмаас Хятадын Гуандун мужид дөрвөн хүн амь үрэгдэж, Филиппинд 100 гаруй хүн ор сураггүй болжээ.

Хятадын даатгалын компанийн нэгдсэн мэдээллээр зөвхөн Шэньжэнь хотод гэхэд далайн шуургатай холбоотой хохирлын хэмжээ 140 сая юань буюу 20,4 сая ам.доллар хүрчээ. Харин Гуандун мужийн захиргаанаас мэдээлснээр далайн шуурганаас үүссэн эдийн засгийн хохирлын хэмжээ 4,2 тэрбум юань болжээ. Харин Гуаньси мужид хохирлын хэмжээ урьдчилан тооцоолж байснаас бага буюу 51,75 сая юань болсон байна. Хүчтэй шуурганы улмаас хамгийн их хохирлыг далайн тээврийн компаниуд, агуулах үйлдвэрүүд, ургацын салбар амсчээ.

Цаг уурын албаныхны мэдээлснээр Манкут далайн шуурганы хүч суларсаар лхагва гариг гэхэд арилах аж.

ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж