Долларын ханш өсөх үндэслэл нь юу байв?

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

VS

Долларын ханш өсөх үндэслэл нь юу байв?

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Өнгөрсөн жил төсөв батлахдаа ам.долларыг 2500 төгрөг байхаар баталчихсан. Одоо жилийн эцэс болох гэж байгаа тул төсөвт тусгасан ханшийг барьж, төсвөө ашигтай гаргахын тулд ханшийг өсгөж байна. Эд нар төсвөө ашигтай гаргаж байвал ард түмний амьдрал огт хамаа байхгүй. Ам.долларын ханш өсч байгаа нь Монголбанк, Засгийн газрын л хийж байгаа ажил.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Монгол Улс их хэмжээний түүхий эд экспортод гаргаж байгаа. Үүнээс орж ирэх валютын урсгал боломжийн байгаа. Монголбанкны валютын нөөц 3,3 тэрбум ам.долларт хүрсэн. Тэгэхээр валютын ханш өсөх үндэслэл байхгүй. Тэгэхээр ханшийг тогтвортой байлгах чиглэлд Засгийн газар анхаарах шаардлагатай гэж харж байна.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж