Ватикан Хятадтай харилцаагаа сэргээнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ватикан Хятадтай харилцаагаа сэргээнэ

Ватикан Хятадтай харилцаагаа сэргээнэ

Ватикан энэ есдүгээр сарын сүүлээр Хятад руу төлөөлөгчдөө илгээж, хамба томилох асуудлыг хэлэлцэхээр болсныг Бээжингийн хэвлэлд мэдээлжээ. Хятад дахь католик шашны хамбыг томилох асуудлаас үүдэн хоёр тал дипломат харилцаагаа бараг 70 жилийн өмнө тасалсан юм. Хятадад 12 сая гаруй католик шашинтан байдаг гэсэн судалгаа байдаг  аж. Тэд Хятадын засгийн газрын байгуулсан Католик эх орончдын холбоо ба түүнд нэгдээгүй Ватиканыг дагагч сүмийн дор хуваагдсан байдалтай байдаг аж.  Хонконгийн хамба байсан Жосеф Зений мэдээлснээр Ватикан Хятадад холбооны бус сүмүүдээ худалдахаар төлөвлөж байгаа гэнэ. Хятадын засгийн газраас шашны зөрчил, мөргөлдөөнөөс сэргийлэх үүднээс хатуу бодлого баримталдаг юм.

Өмнө нь Хятадын дээд албан тушаалтан гадаадын шашны талаарх нийтлэлдээ “Бид гадаадынхнаар удирдуулж чадахгүй” гэж бичжээ. Үүнээс гадна Хятадын Тайвань нь Ватикантай албан ёсны дипломат харилцаатай аж.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс