Ньюмонт үйл ажиллагаагаа улс төрийн хувьд илүү эрсдэлтэй орнуудад оруулж өргөтгөх гэж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Ньюмонт үйл ажиллагаагаа улс төрийн хувьд илүү эрсдэлтэй орнуудад оруулж өргөтгөх гэж байна

Дэлхийн хоёр дахь том алтны үйлдвэрлэгч “Ньюмонт Майнинг Корп” /Nem.n/ үйл ажиллагаагаа урьд нь илүү эрсдэлтэй гэж тооцдог байсан орнууд руу хандуулж өргөтгөх гэж байгаа тухай Ерөнхий гүйцэтгэх захирал нь даваа гаригт мэдэгдлээ.

“Энэ бол огт байж болохгүй зүйл биш, гэхдээ бид тооцоолох хэрэгтэй” гэж захирал Ричард О”Брайн Дэлхийн уул уурхай, гангийн чуулганы үеэр “Ройтерс”-ын сурвалжлагчид хэлсэн.

“Манай үйлдвэрлэлүүд гурвалсан А үнэлгээтэй байгаа нь бидэнд илүү их эрсдэл хийх боломж олгож байна”  хэмээн тэрбээр дэлхийн тийм ч тогтвортой байдалтай бус бүсүүдэд үйл ажиллагаа явуулах магадлалын талаар тайлбайрласан.

АНУ-ын Денвэрт байрладаг “Ньюмонт” нь одоогоор Невада мужаас гадна, Канад, Мексик, Австрали, Шинэ Зеланд, Перу, Гана болон Индонезид үйл ажиллагаа явуулдаг юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж