Ерөнхийлөгчөө илжигтэй зүйрлэсэн 2 залуу 20 жилийн ял сонслоо | News.MN

Ерөнхийлөгчөө илжигтэй зүйрлэсэн 2 залуу 20 жилийн ял сонслоо

Ерөнхийлөгчөө илжигтэй зүйрлэсэн 2 залуу 20 жилийн ял сонслоо

Ерөнхийлөгчөө илжигтэй зүйрлэсэн 2 залуу 20 жилийн ял сонслоо

Венесуэлийн гал сөнөөгч хоёр эрэгтэй ерөнхийлөгч  Мадурог илжигтэй зүйрлэсэн видео хийж  сошиал сүлжээнд тараасныхаа төлөө 20 жилийн ял сонсох болжээ. 41 настай Рикардо Прието, 45 настай Карлос Варон нарыг өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт Венесуэлийн  тагнуулын албаныхан ажлын байрнаас нь баривчлан авч явсан байна. Харин өнгөрсөн Ням гаригт шүүгч Карлос Маркез хоёрт өш хонзонгийн хэргээр ял тулгах шийдвэр гаргажээ.

Өнгөрсөн онд өш хонзонгийн гэмт хэргийг Венесуэлийн эрүүгийн хуульд шинээр оруулсан юм.Тус видеонд Мадурог “Мабурро” гэж нэрлэсэн нь испани хэлний “бурро” буюу илжиг гэсэн үг юм байна. Гал сөнөөгчид уг видеоны дээр өөрийнх нь ажлын газарт орж ирсэн илжгээр Мадурог төлөөлүүлж, ерөнхийлөгч ажилтай нь танилцахаар ирсэн мэтээр дуу оруулсан байна. Видео бичлэгт  “Оройн мэнд! Та бүхний харж байгаачлан бид ерөнхийлөгч Мадурог хүлээж аваад байна. Тэр ажил байдалтай танилцаж байна. Тэр өвс хэр сайн ургасныг шалгаж байна” гэх зэргээр дуу оруулжээ.

Андын их сургуулийн хүний эрхийн хуульч Иван Торогийн үзэж байгаагаар эрүүгийн хуулийн шинэ төрөл зүйлийн дагуу тэд 20 жил шоронд хоригдох ял сонсох болж байгаа гэнэ.

Николас Мадуро өөрийнх нь социалист эдийн засгийн бодлогыг шүүмжилсэн хүмүүсийг өршөөлгүй шийтгэдэг болоод байгаа аж. Тэрбээр улс оронд нь тохиолдсон хямралыг АНУ-ын засаг захиргааны хорлон сүйтгэх ажиллагааны үр дүн гэж үздэг.

Эх сурвалж: NY DAILY NEWS

"Болор дуран"-аар шалгав.

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-09-18 202.72.245.209

ПУТИНЫ ГАНЦ САЙН НАЙЗ ДАА

42 2018-09-18 96.69.189.11

100 demjine.

би 2018-09-18 202.9.40.54

Яг л зурсан байна ш дээ намйаг 20 жил хориоч ккк

Зочин 2018-09-18 66.181.160.116

Энэ зүйрлэл нэг их хол зөрөөгүй л юм байна шдээ!

МОНГОЛЫГ ЯЛСАН ЖАНХУУГ Ч ОГЦРУУЛЬЯ ! 2018-09-18 66.181.167.194

Мадуро илжиг бол Монголын оркуудын бөөс жанхуу атийсан тайрдас!!!

Зочин 2018-09-18 66.181.161.75

Үхрүүд

Зочин 2018-09-18 202.131.248.178

Хужаа нар хол бай

Зочин 2018-09-18 139.5.217.54

Оросууд ч гэсэн хол бай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж