Ерөнхийлөгчөө илжигтэй зүйрлэсэн 2 залуу 20 жилийн ял сонслоо

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчөө илжигтэй зүйрлэсэн 2 залуу 20 жилийн ял сонслоо

Ерөнхийлөгчөө илжигтэй зүйрлэсэн 2 залуу 20 жилийн ял сонслоо

Венесуэлийн гал сөнөөгч хоёр эрэгтэй ерөнхийлөгч  Мадурог илжигтэй зүйрлэсэн видео хийж  сошиал сүлжээнд тараасныхаа төлөө 20 жилийн ял сонсох болжээ. 41 настай Рикардо Прието, 45 настай Карлос Варон нарыг өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт Венесуэлийн  тагнуулын албаныхан ажлын байрнаас нь баривчлан авч явсан байна. Харин өнгөрсөн Ням гаригт шүүгч Карлос Маркез хоёрт өш хонзонгийн хэргээр ял тулгах шийдвэр гаргажээ.

Өнгөрсөн онд өш хонзонгийн гэмт хэргийг Венесуэлийн эрүүгийн хуульд шинээр оруулсан юм.Тус видеонд Мадурог “Мабурро” гэж нэрлэсэн нь испани хэлний “бурро” буюу илжиг гэсэн үг юм байна. Гал сөнөөгчид уг видеоны дээр өөрийнх нь ажлын газарт орж ирсэн илжгээр Мадурог төлөөлүүлж, ерөнхийлөгч ажилтай нь танилцахаар ирсэн мэтээр дуу оруулсан байна. Видео бичлэгт  “Оройн мэнд! Та бүхний харж байгаачлан бид ерөнхийлөгч Мадурог хүлээж аваад байна. Тэр ажил байдалтай танилцаж байна. Тэр өвс хэр сайн ургасныг шалгаж байна” гэх зэргээр дуу оруулжээ.

Андын их сургуулийн хүний эрхийн хуульч Иван Торогийн үзэж байгаагаар эрүүгийн хуулийн шинэ төрөл зүйлийн дагуу тэд 20 жил шоронд хоригдох ял сонсох болж байгаа гэнэ.

Николас Мадуро өөрийнх нь социалист эдийн засгийн бодлогыг шүүмжилсэн хүмүүсийг өршөөлгүй шийтгэдэг болоод байгаа аж. Тэрбээр улс оронд нь тохиолдсон хямралыг АНУ-ын засаг захиргааны хорлон сүйтгэх ажиллагааны үр дүн гэж үздэг.

Эх сурвалж: NY DAILY NEWS

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж