Төрийн нарийн бичгийн дарга “К-Петро” агентлагийн төлөөллийг хүлээн авч уулзав | News.MN

Төрийн нарийн бичгийн дарга “К-Петро” агентлагийн төлөөллийг хүлээн авч уулзав

Төрийн нарийн бичгийн дарга “К-Петро” агентлагийн төлөөллийг хүлээн авч уулзав

Төрийн нарийн бичгийн дарга “К-Петро” агентлагийн төлөөллийг хүлээн авч уулзав

Уул уурхай, хүнд үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал өнөөдөр /2018.09.18/ БНСУ-ын “К-Петро” агентлагийн Бизнес хариуцсан гүйцэтгэх захирал Чо Жуёнг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал АМГТГ, К-Петро хооронд байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын систем, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, сургалт, дадлага, туршлага солилцох чиглэлээр хоёр тал амжилттай хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Цаашид манай улсад газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын цогц систем бий болгох, хяналт шалгалт, лабораторийн шинжилгээний чиглэлээр техник, технологийн дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахыг хүслээ.

Ноён Чо Жуёнг УУХҮ-ийн Төрийн нарийн бичгийн даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, 2016 оноос эхлэлтэй хоёр талын хамтын ажиллагааны талаар товч мэдээлэл өгөв. Мөн цаашид хамран ажиллахаар төлөвлөж буй ажлуудаа танилцуулсан юм.

УУХҮЯ-ны зүгээс улсын төсөв болон холбогдох төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр хөдөө орон нутагт шатахууны чанарын хяналтын лаборатори байгуулах, зөөврийн лабораторийг худалдан авахаар төлөвлөж байна. Мөн газрын тосны бүтээгдэхүүний мэдээллийн e-data систем буюу электрон системийг байгуулахад К-Петро агентлагаас техникийн туслалцаа авах хүсэлтэй байгаа тухай Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал уулзалтын үеэр дуулгасан юм.

“К-Петро” агентлагийн гүйцэтгэх захирал Чо Жуёнг  хоёр улсын газрын тосны салбар дахь хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлэхийг хүсч байгаагаа хэллээ.

Дашрамд дурдахад “К-Петро” агентлагийнхан УУХҮЯ, АМГТГ-тай хамтран энэ сарын 17-19-ний өдрүүдэд “Шатахууны чанарын хяналтын систем, технологи БНСУ-ын туршлагаас суралцах нь” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Тус сургалтад төрийн болон хувийн хэвшлийн 120 орчим төлөөлөл оролцож байна.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Irgen 2018-09-18 43.243.161.23

Энэ Нандинжаргал гээд бацааныг зайлуулах хүн байхгүй юу ? Ямар ч ажлын дадлага туршлага, төрийн албаны туршлага байхгүй бацаан л Төрийн нарийн хийгээд пээдийгээд байх юм. 60 тэрбумын тод жишээ энэ нусгай бацаан шүү. Туслах нь гээд нэг хулгайч царайтай өөртэй нь таарсан бацаан бас их хорчин гээд Уул уурхайн яамныхан бүгд ярьж байна. Арай л байнаа нээрээ Төрийн алба.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж