Хоёр настай хүүг хулгайлсан этгээдийг хайж байна | News.MN

Хоёр настай хүүг хулгайлсан этгээдийг хайж байна

Хоёр настай хүүг хулгайлсан этгээдийг хайж байна

Хоёр настай хүүг хулгайлсан этгээдийг хайж байна

Хоёр настай хүүг хулгайлсан хэрэг нийслэлд энэ сарын 6-ны өдөр гарчээ. Тодруулбал, нийслэлээс хулгайлагдсан хоёр настай хүүг цагдаагийн алба хаагчид Эрдэнэт хотод төөрсөн байхад нь олсон аж.  Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр хоёр настай хүүг хулгайлсан этгээд нь 1989 онд төрсөн эрэгтэй О болохыг тогтоожээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа юм. Хүүг ямар шалтгааны улмаас хулгайлсан нь одоогоор тодорхойгүй байна. Мөн сэжигтэн этгээдийг эрэн сурвалжилж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Хүү тухайн өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах Теди төвийн орчмоос алга болжээ. Эрэл хайгуул хийснээр маргааш нь буюу 2018 оны есдүгээр сарын 7-ны өдөр Орхон аймгаас олсон байна.

Эргэн сануулахад, өнгөрөгч наймдугаар сард Дархан-Уул аймагт таван настай охиныг хулгайлсан хэрэг гарч байсан юм. Тодруулбал, таван настай охин Э-г гэрийнх нь гаднаас хууран мэхлэх замаар хулгайлж, Улаанбаатарт авчирсан байсныг цагдаагийнхан илрүүлсэн билээ. Хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, эмэгтэй Б-г гэгч хулгайлсан бөгөөд түүнийг цагдан хорьсон юм.

Э.АРИУН 

 

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-18 223.62.204.124

Хүүхэд махалж бүх эрхтнийг нь зардаг 9 том бүлэг этгээдүүдийг хятадад цаазаар авчээ. Эхлээд гарыг нь тайрч, төмрөөр биеийг нь нэвт цоолж байгаад буудан алах үед үзэж байсан 50 мянган хүн зэрэг алгаа ташчээ. Манайд ингэмээр байна.

Avatar

зочин 2018-09-18 66.181.183.142

Олдсон нь яамай. Бурханы аврал.

Avatar

Со 2018-09-18 202.179.27.73

Ter khylgailsan etreeduudiin zyrag khurugiig ni khevlel medeeleleer gargaj olon niiteeree uzen ydaj shiitgie

Avatar

Зочин 2018-09-18 66.181.186.93

naaduul chin xvnii naimaanii svljeenii gvitsetgegchid baigaag oilgoxgvi bnuu mal tsagdaa naraa.eswel ta nar oorsdoo xolbootoi yumuu.alga bolson xvvxedvvdiig naaduul chin medej bga.yaj yaj xaash xaash n tooroldvvlj bgad daraa n xaash n yaaj daraagiin xvndee awaachix zereg shat shatnii gvitsetgegchid bgaa.ervvden shvvgeech muu lalaruudiig.

Avatar

Зочин 2018-09-18 43.228.129.229

Hunii hulgaich narrig gazar deer ni buuah erh ogooch

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж