Хоёр настай хүүг хулгайлсан этгээдийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

Хоёр настай хүүг хулгайлсан этгээдийг хайж байна

Хоёр настай хүүг хулгайлсан этгээдийг хайж байна

Хоёр настай хүүг хулгайлсан хэрэг нийслэлд энэ сарын 6-ны өдөр гарчээ. Тодруулбал, нийслэлээс хулгайлагдсан хоёр настай хүүг цагдаагийн алба хаагчид Эрдэнэт хотод төөрсөн байхад нь олсон аж.  Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр хоёр настай хүүг хулгайлсан этгээд нь 1989 онд төрсөн эрэгтэй О болохыг тогтоожээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа юм. Хүүг ямар шалтгааны улмаас хулгайлсан нь одоогоор тодорхойгүй байна. Мөн сэжигтэн этгээдийг эрэн сурвалжилж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Хүү тухайн өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах Теди төвийн орчмоос алга болжээ. Эрэл хайгуул хийснээр маргааш нь буюу 2018 оны есдүгээр сарын 7-ны өдөр Орхон аймгаас олсон байна.

Эргэн сануулахад, өнгөрөгч наймдугаар сард Дархан-Уул аймагт таван настай охиныг хулгайлсан хэрэг гарч байсан юм. Тодруулбал, таван настай охин Э-г гэрийнх нь гаднаас хууран мэхлэх замаар хулгайлж, Улаанбаатарт авчирсан байсныг цагдаагийнхан илрүүлсэн билээ. Хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, эмэгтэй Б-г гэгч хулгайлсан бөгөөд түүнийг цагдан хорьсон юм.

Э.АРИУН 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж