2018 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 356,179 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байллаа. Үүнээс "Талх чихэр" ХК (TCK+4.69%) болон "АПУ" ХК (APU+3.01%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл Алтан Дуулга" ХК (ADU-14.89%) болон "Монгол шуудан ХК (MNP-4.84%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мандал Даатгал ХК-ийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн захиалгад 863 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 9.2 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон дүнгээс 23 хувиар давсан үзүүлэлт боллоо.
Энэ өдөр "TOP 20" индекс 19954.1 нэгж болж 0.5 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,322,130,275,853 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ