Оросын сэтгүүлчийг хордуулсан уу?

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

Оросын сэтгүүлчийг хордуулсан уу?

Оросын сэтгүүлчийг хордуулсан уу?

Берлин хотноо эмчлүүлэхээр ирсэн Оросын сэтгүүлч Пётр Верзиловыг хордуулсан байж магадгүй гэж Германы эмч нар мэдэгджээ. Тэрбээр Кремлийг хурцаар шүүмжилдэг Оросын “Pussy Riot”  хамтлагийн албан бус хэвлэлийн төлөөлөгч аж.  Эх сурвалжийн мэдээлснээр Пётр Верзиловын хараа, сонсгол гэнэт муудаж, алхаж чадахаа больжээ. Гэхдээ тэрбээр Берлинд ирж эмчлүүлснээр бие нь сайжирсан гэж найз нар нь ярьсан байна. Харин эмч нар түүнийг хэсэг хугацаанд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх хэрэгтэй хэмээн зөвлөжээ.

Пётр Верзилов нь сүүлд “Al Jazeera” телевизэд Оросын хуулийн системийн талаар ярилцлага өгсний дараа бие нь муудсан нь хардлага төрүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж