Автобусанд сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

Автобусанд сургалт зохион байгууллаа

Автобусанд сургалт зохион байгууллаа

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачилсан "I LOVE UB" арга хэмжээ боллоо. Тус төвөөс нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Улаанбаатар смарт компанитай хамтран оюутан залууст их хотын соёлд суралцахыг уриалж, автобустай аялал бүхий сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Их, дээд сургуулийн оюутнуудад зориулан “Замын хөдөлгөөнд соёлтой оролцох нь”, “Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэх санамж”, “Оюутны цахим картын ашиглалт, хэрэглээ”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал”, “Эерэг хандлага” зэрэг сэдвийн хүрээнд явуулсан байна.

Хотын соёл, автозамын хөдөлгөөнд оролцох дадал зуршлыг сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад оюутан залуусын мэдлэг чадвар, ухамсрыг дээшлүүлэх, тэдэнд ойлгуулан таниулах зорилготой юм.

Эхний ээлжийн сургалтад МУБИС-ийн 45 оюутан хамрагдав гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэв.

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж