Мадурогын "тансаглал" шүүмжлэл хүлээв | News.MN

Мадурогын "тансаглал" шүүмжлэл хүлээв

Мадурогын "тансаглал" шүүмжлэл хүлээв

Мадурогын "тансаглал" шүүмжлэл хүлээв

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро Хятадад хийсэн айлчлалаасаа буцаж явахдаа Туркийн Стамбул хотноо түр буудаллажээ.

Энэ үеэрээ тэрбээр “Salt Bae” нэрээрээ алдаршсан интернетийн од тогооч Нусрет Гокчегийн ресторанд хооллосон аж.

Уг агшныг харуулсан бичлэг олон нийтэд цацагдаж эхэлсэн ч устгагджээ. Бичлэгт үлдсэнээр Мадуро “Энэ бол амьдралд нэг л удаа тохиох агшин” хэмээн хамт хооллож буй хүмүүстээ ярьж, навчин тамхи татжээ.

Венесуэл улсын ерөнхийлөгч Николас Мадурогын энэхүү үйлдлийг ард иргэд нь шүүмжилж, бухимдалтай байгаагаа илэрхийлсэн байна.

 

“Венесуэлчүүд өвчин эмгэг, өлсгөлөнд нэрвэгдэж байх хооронд Мадуро болон Силиа нар дэлхийн хамгийн үнэтэй ресторанд Венесуэлийн иргэдээс хулгайлсан мөнгөөр тансаглаж байна” гэж өмнө нь Конгрессын ахлагч байсан Жүлио Боржес цахимд хуудсандаа жиргэжээ.

 

“Нусрет биднийг дайлсан. Бид цагийг маш зугаатай өнгөрүүлсэн. Тэр венесуэлчүүдэд хайртай гэж надад удаа дараа хэлж байсан” хэмээн Мадуро тайлбарлажээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ABC, EL PITAZO
Г. МАНДАХ

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-09-18 66.181.160.116

Мадуро урьд нь ачааны машины жолооч л байсан нөхөр. Түүнийг дэлхийн хамгийн галзуу популист ерөнхийлөгч Уго Чааваас татаж авчирч тавьсан юм гэнэ лээ! Манайхтай их төстэй байгаа биз??!!

zocnin 2018-09-18 69.76.229.35

miee enhbold cnin arabd madurogoos tansag uvj baisan shuu dee

Зочин 2018-09-18 124.158.109.140

Мадурогын гэж бичихгүй, Мадурогийн гэж бичнэ. Болор дурангаар шалгасан уу, эсвэл шалгаад ингэж алдаа үлдээдэг юм уу?

Жанхууг огцруулахгүй бол Монгол тун удахгүй ийм байдалд орно. 2018-09-18 66.181.167.194

Мадуро чинь Монголоор бол оркуудын бөөс жанхуу шүү дээ. Жанхууг огцруулахгүй бол Монгол тун удахгүй ийм байдалд орно.

Зочин 2018-09-18 202.9.43.25

чиний миеэ монголын мадуро

Зочин 2018-09-18 2.53.25.130

орчоод байгаа юм шууу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж