Мадурогын "тансаглал" шүүмжлэл хүлээв

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

Мадурогын "тансаглал" шүүмжлэл хүлээв

Мадурогын "тансаглал" шүүмжлэл хүлээв

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро Хятадад хийсэн айлчлалаасаа буцаж явахдаа Туркийн Стамбул хотноо түр буудаллажээ.

Энэ үеэрээ тэрбээр “Salt Bae” нэрээрээ алдаршсан интернетийн од тогооч Нусрет Гокчегийн ресторанд хооллосон аж.

Уг агшныг харуулсан бичлэг олон нийтэд цацагдаж эхэлсэн ч устгагджээ. Бичлэгт үлдсэнээр Мадуро “Энэ бол амьдралд нэг л удаа тохиох агшин” хэмээн хамт хооллож буй хүмүүстээ ярьж, навчин тамхи татжээ.

Венесуэл улсын ерөнхийлөгч Николас Мадурогын энэхүү үйлдлийг ард иргэд нь шүүмжилж, бухимдалтай байгаагаа илэрхийлсэн байна.

 

“Венесуэлчүүд өвчин эмгэг, өлсгөлөнд нэрвэгдэж байх хооронд Мадуро болон Силиа нар дэлхийн хамгийн үнэтэй ресторанд Венесуэлийн иргэдээс хулгайлсан мөнгөөр тансаглаж байна” гэж өмнө нь Конгрессын ахлагч байсан Жүлио Боржес цахимд хуудсандаа жиргэжээ.

 

“Нусрет биднийг дайлсан. Бид цагийг маш зугаатай өнгөрүүлсэн. Тэр венесуэлчүүдэд хайртай гэж надад удаа дараа хэлж байсан” хэмээн Мадуро тайлбарлажээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ABC, EL PITAZO
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж