Нүүрсний давхаргын метан хий илрүүлэх хайгуулын ажил эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

Нүүрсний давхаргын метан хий илрүүлэх хайгуулын ажил эхлүүлнэ

Нүүрсний давхаргын метан хий илрүүлэх хайгуулын ажил эхлүүлнэ

Ашигт малтмал, газрын тосны газар Австрали улсад бүртгэлтэй Голден Хорд Лимитед компанийн зуун хувийн хөрөнгө оруулалттай "Жи Өү Эйч" ХХК-тай Нүүрсний давхаргын метан хийн чиглэлд бүтээгдэхүүн хуваах гэрээг өнөөдөр /2018.09.18/ байгууллаа.

Монголын талаас Ашигт малтмалын газрын тосны газрын дарга Х.Хэрлэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Ц.Түмэнцогт, Австрали улсын талаас Голден Хорд Лимитед компанийн гүйцэтгэх захирал Нийл Ёнг нар гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус гэрээ нь Монгол Улсын хэмжээнд хоёр дах нүүрсний давхаргын метан хийн чиглэлд байгуулагдаж буй гэрээ болж байна. Энэ төрлийн хамгийн анхны гэрээ 14 жилийн өмнө байгуулагдаж байжээ.

Талууд гэрээг байгуулснаар нүүрсний давхаргын хийн хайгуулын ажлыг эхлүүлэх, цаашид их хэмжээний хийн нөөцийг Монголд илрүүлэх боломж бүрдэж буй аж. Мөн цэвэр хийн түлшийг гадаадын зах зээлд хүргэх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой.

Монгол Улсын газар нутгийн  80 гаруй хувь нь нүүрстэй. Энэхүү нүүрсэнд агуулагдаж буй метан хийг олборлоно гэдэг нь Монгол Улс өөрийн хийн түлшний салбарыг хөгжүүлэх анхны алхам тавигдаж буй аж.

Австрали улс Нүүрсний давхаргын метан хийн салбарт дэлхийд тэргүүлж байгаа ба сүүлийн арав гаруй жилийн хугацаанд салбартаа арав гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалт татжээ. Одоогоор тус улс нь өөрийн орны нүүрсний давхаргын метан хийг БНСУ, Малайз, Япон болон БНХАУ руу нийлүүлдэг байна.

Г.ХОРОЛ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж