Сайд машинаа хулгайд алдав

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Сайд машинаа хулгайд алдав

 Томас де Мезьер. Фото ©AFP

Дрезден хотын захаас Германы Дотоод хэргийн яамны сайд Томас де Мезьерийн (Thomas de Maiziere) машиныг мягмар гаригт хулгайлсан байв. Машиныг Польшийн хилээр давуулах гэж байх үед нь олжээ.

Сайдын хулгайлагдсан Audi A4 машиныг хайж олоход эргүүлийн цагдаагийн олон машиныг дайчилсан байна. Лхагва гаригийн орой сайдын машиныг Польшийн хилээс холгүй газраас олж, хулгайчийг нь барьсан байна. Хулгайч, 33 настай польш иргэн зугтахаар оролдсон боловч баригджээ.

Хууль, хяналтын байгууллагын төлөөлөгч хэлэхдээ хулгайч хэний машиныг хулгайлснаа мэдээгүй гэнэ. Машиныг олж, хулгайчийг барьснаа тэрээр аз гэж хэлсэн байна.

Сайд машины хулгайтай тэмцэхээр зарласнаас хэдхэн хоногийн дараа энэ хулгай гарлаа гэж Hamburger Abendblatt тэмдэглэв. Машины хулгайтай тэмцэх кампанийг эхлүүлсний дараа Германы зүүн хэсэгт машины хулгайч нартай тэмцэх үзүүлэх сургуулилалт хийж, де Мезьер өөрөө оролцож байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж