“Хөдөлмөр эрхлэлт-нийгмийн түншлэл, ажил олгогчдын оролцоо” сэдэвт сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

“Хөдөлмөр эрхлэлт-нийгмийн түншлэл, ажил олгогчдын оролцоо” сэдэвт сургалт зохион байгууллаа

“Хөдөлмөр эрхлэлт-нийгмийн түншлэл, ажил олгогчдын оролцоо” сэдэвт сургалт зохион байгууллаа

Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн зөвлөлөөс Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл, Нийслэлийн ажил олгогч эздийн холбоотой хамтран “Хөдөлмөр эрхлэлт-нийгмийн түншлэл, ажил олгогчдын оролцоо” нийслэл, дүүргийн зөвлөлийн гишүүдэд зориулсан сургалт зохион байгууллаа.

Сургалтад зургаан дүүргийн Засаг даргын орлогч – Хөдөлмөр эрхлэлтийн дүүргийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга болон ажил олгогч эзэд, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл оролцлоо.

Сургалтаар Хөдөлмөр эрхлэлтийн нийслэл дүүргийн зөвлөлийн чиг үүрэг, үйл ажиллагаа, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого үйл ажиллагаа, хөтөлбөр төслүүдийн онцлог, “Нэг өрх нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Албан бус сектороос албан секторт шилжүүлэхэд ажил олгогч эздийн оролцоо, олон улсын туршлага, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр, хэрэгжүүлэх арга зүйн асуудлын талаар ярилцаж, санал солилцлоо.

Мөн сургалтад хамрагдсан зөвлөлийн гишүүдээс хөдөлмөр эрхлэлтийн үндэсний  болон нийслэл, дүүргийн зөвлөл уялдаа холбоотой ажиллах, мэдээлэл сургалтыг зохион байгуулах, Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээнд зарцуулагдах санхүүжилтийг нэмэгдүүлэх, Ажлын байрны зуучлал хариуцсан нэш хүн ажиллаж байгааг анхаарч дунджаар 3-5 хүнтэй болгох, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй, хүртээмжтэй хэрэгжүүлэх зэрэг саналууд дэвшүүлж байв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж