“П.Орхонд хэн допинг өгсөн бэ” | News.MN

“П.Орхонд хэн допинг өгсөн бэ”

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

ДОПИНГ

“П.Орхонд хэн допинг өгсөн бэ”

“П.Орхонд хэн допинг өгсөн бэ”

Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхоны сорьцоос станозолол хэмээх маш хүчтэй бодис илэрч сая Азийн наадамд түрүүлсэн алтан медалийг хүчингүйд тооцлоо. Цаашдаа ч түүний спортын замналд цэг тавих ч байж мэдэх. Энэ юү гэсэн үг вэ гэвэл түүний барилдах эрхийг бүрэн хасч магадгүй. Ийм хортой үр дагавар харагдаж байгаа. Гэтэл холбогдох байгууллагууд тухайлбал, Монголын үндэсний олимпийн хороо, Чөлөөт бөхийн холбоо, Допингийн эсрэг үндэсний төвөөс огт чимээ аниргүй удлаа. Энэ байдал олон нийтэд юү гэж ойлгогдож байна вэ гэвэл П.Орхоноос допинг илэрсэн явдлыг нэг их хүчтэй ярилгүй, асуудал болголгүй өнгөрөөх гэсэн санаа юм. Уг нь дарж дийлэмгүй юм шүү дээ.

Дэлхийн дэвжээнд аваргална гэж харах найдвартай тамирчны нэрийн жагсаалтын эхэнд П.Орхон зайлшгүй бичигдэнэ. 2020 онд Токиогийн олимпод хэн аваргалахав гэвэл П.Орхон байх бүрэн магадлалтай байсан. Тэгвэл ийм алдартнаа алдах болсон нь асуудал биш юм уу. Хэн ч албан ёсны тайлбар хийхгүй байна гэдэг нэг л сэжигтэй. Нуух аргагүй ийм асуудлыг нэг тийш болгох нь чухал байна. П.Орхон өөрөө хэрэглэсэн үү. Хэн нэгэн түүнийг хорлох гэж допинг өгсөн үү гэдгийг нягтлах ёстой юм. П.Орхон “Би допинг хэрэглээгүй, намайг хүмүүс хорлосон байна” гэсэн нь олон янзын хардлага түрүүлсэн. Хөөрхий муу өрсөлдөгч С.Батцэцэгийг хүртэл хорлогч болгон хардсан. Тийм ч юм байхгүй биз. Нөгөө талаар МЧБХ-ныхны он удаан жил ужгирсан хэрүүлийн нэг сэжүүрт ямар нэг атгаг санаатан байсан ч юм билүү хэн мэдлээ. Энэ бүхнийг илрүүлэхийн тулд хуулийн байгууллагад ч хандаж болох юм. Ямартай ч дэлхийд данстай тамирчныхаа нэр төрийг сэргээх нь өнгөрсөн хэрэг. Харин тамирчин өөрөө допинг хэрэглэсэн ч бай, хэн нэгэн хорлох гэж өгсөн ч бай Монголын спортын нэр хүнд дэлхийд унасан шүү дээ.

Үүний бурууг улсын шигшээ багийн багш, дасгалжуулагчид хуваалцах нь зүйн хэрэг. Яагаад гэвэл амжилт олж шагнал урамшил авах болоход тэд хуваалцдаг. Бас шигшээ баг, П.Орхон хоёрын хооронд байгуулсан гэрээ гэж байгаа. Түүнд тамирчин нь ёс суртахууны алдаа гаргавал хариуцлага ямар байхав, хэн хэн бурууг хуваалцахав гэдэг нь заагдсан байдаг биш үү. Нөгөө талаар шигшээ багийн тамирчид хаа нэгтээ гуанз, ресторанд хооллож ундалж явдаг жирийн иргэнээс өөр амьдралтай шүү дээ. Иймээс багш, дасгалжуулагчдыг хариуцлага хүлээх ёстой гээд байгаа юм. Допингийн эсрэг үндэсний төвийнхөн үнэн, мөнийг олох талаар ажиллаж байгаа болов уу. Энэ газрыг хэдэн бөхчүүдээс шинжилгээ авч цааш явуулдаг, үр дүнг нь мэдээлдэг төдий гэж ойлгох учиргүй юм. Иймээс нэртэй алдартай тамирчнаас допинг илэрсэн явдлын учрыг даруйхан олж олон түмэнд мэдээлээсэй билээ. Энэ бол холбогдох байгууллагуудад хандсан хатуу нэхэл юм шүү.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-18 203.91.118.254

даанч хүчтэй байсан юмаа золиг чинь идэж уух юмаа анхаарч бай

Avatar

Зочин 2018-09-18 66.181.160.118

TSAGDAAGAAR SHALGUULVAL TAARNA

Avatar

Зочин 2018-09-18 103.26.195.32

Өрсөлдөгч нарынх нь багш нар л өгсөн дөө. Өөр юу байхав.

Avatar

Зочин 2018-09-18 202.70.40.230

Muchlug gej medehuu?

Avatar

Зочин 2018-09-18 202.9.42.215

Чөлөөт бөхийнхний хагарал ингээд л 2020 оны зуны Олимпын нэг алтан медалийг байхгүй болголоо ш тээ…

Avatar

БӨӨ 2018-09-18 103.240.241.32

ЯПОНООС БАЯЖСАН 1НӨХӨР БҮР ИЧО-Г 2020ОНД ТҮРҮҮЛҮҮЛМЭЭР БАЙДАГ ГЭЭД ЯВЖ БАЙСАН ГЭСЭН

Avatar

иргэн 2018-09-18 202.179.26.181

хайран хүүхэд энэ чинь монголын баялаг шдэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж