Татварын удирдлагын нэгдсэн системийн танилцуулга уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

Татварын удирдлагын нэгдсэн системийн танилцуулга уулзалт боллоо

Татварын удирдлагын нэгдсэн системийн танилцуулга уулзалт боллоо

Татварын удирдлагын нэгдсэн системийн  татварын үйл ажиллагааг тодорхойлох баримт бичгийн боловсруулалт, шинжилгээ, хөгжүүлэлт, өгөгдөл шилжүүлэлт, мэдээлэл солилцоо, дэд бүтцийн чиглэлээр хийгдсэн ажлын  танилцуулгыг  төслийн менежер Я.Батжаргал, татвар төлөгчийн бүртгэл, тайлан хүлээн авалт, төлбөрийн нэхэмжлэлээр цахим системээр татвар төлөх,  өрийн удирдлагын үйл ажиллагаа, татвар төлөгчийн нэгдсэн дансны тооцоолол, татвар төлөгчид  цахимаар, мессежээр мэдэгдэл хүргүүлж  байгаа  зэрэг системийн ажиллагаатай холбоотой танилцуулгыг хөгжүүлэлт хариуцсан менежер М.Бүүвэй, систем аналист нар танилцуулж оролцогчдын асуултад хариулах, харилцан санал солилцсон   ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо.

Танилцуулга уулзалтад ТЕГ-ын дотоод бүтцийн нэгжийн дарга , татварын улсын ахлах байцаагчид, татварын зөвлөхүүд,  ГТСМТТөв УҮГ-ын мэргэжилтнүүд оролцов.

ТЕГ-ын дарга Д.Занданбат Татварын удирдлагын нэгдсэн системийн хэрэгжүүлэлт, нэвтрүүлэлтэд дэмжлэг туслалцаа үзүүлэн онцгой анхааран ажиллахыг нэгжийн дарга нарт үүрэг болгов.

Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж