Тэврэлт энхийн гэрээ байгуулах эхлэл үү?

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

Тэврэлт энхийн гэрээ байгуулах эхлэл үү?

Тэврэлт энхийн гэрээ байгуулах эхлэл үү?

Хоёр Солонгосын удирдагчид өнөөдөр /2018.09.18/ Хойд Солонгосын нийслэл Пеньян хотноо уулзаж байна. Уулзалтыг олон улсын 2700 сэтгүүлч Сөүл хотод байрлах хэвлэл мэдээллийн төвөөс дэлхий нийтэд цацаж байна.

Уулзалтын үеэр болсон чухал үйл явдал нь ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон удирдагч Ким Жон Ун хоёрын тэврэлт юм.

“Онгоцны буудалд дээр болсон тэврэлт надад эерэг мэдрэмж төрүүлсэн. Энэ бол хоёр Солонгосын харилцаа сайжирч буйн илрэл гэж бодож байна” хэмээн Герман улсын сэтгүүлч Катарина Грача Петерс санал бодлоо хуваалцжээ.

“Хоёр Солонгосын уулзалт дэлхийн анхаарлыг татаж байна. Энэ үйл явдал цаашдын хамтын ажиллагаа болон энхийн гэрээ байгуулахад эерэг итгэл найдварын эхлэл мөн. Магадгүй хамгийн бэрх даваа бол Мүн ерөнхийлөгч Трамп болон удирдагч Ким нарын хооронд холбоо тогтоох үүргээ хэрхэн сайн гүйцэтгэх эсэхээс үр дүн шалтгаална” гэж Америкийн дуу хоолой агентлагийн сэтгүүлч Стивен Миллер дурджээ.

Уулзалтын эргэн тойронд болсон үйл явдлыг фото зургуудын хамтаар уншигч та бүхэнд толилуулъя.

БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин тэргүүн хатагтайн хамтаар Хойд Солонгос руу явахаар Хөх ордноос гарч яваа агшин
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар тэврэлдэж, тэргүүн хатагтай нар мэнд мэдэлцэж буй агшин
Хойд Солонгосын онгоцны буудалд Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хүрэлцэн ирэв
Өмнөд Солонгосын айчлалыг Хойд Солонгосын ард иргэд баяр хөөртэйгөөр хүлээн авав

ЭХ СУРВАЛЖ: KOREATIMES, KOREAHERALD
Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж